“Орхон аймгийн боловсруулах үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх боломж”-ийн судалгааны ажлыг Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч , удирдахуйн ухааны доктор, дэд профессор Л.Наранцэцэг ахлагчтай судалгааны баг  гүйцэтгэжээ. Энэ ажлын мэдээллийн багт 20 гаруй судлаач 3 сарын турш хамтран ажилласан байна. Судалгааны үр дүнд Орхон аймгийг 7 чиглэлээр хөгжүүлэх боломж байгааг онцолж, судалгааны багийнхан  стратегийн төлөвлөлтийг бизнес эрхлэгчдэд тайлагнав. Орхон аймгийн боловсруулах үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, төмөрлөгийн үйлдвэрлэлийн төлөв, хөгжүүлэх боломжит кластерийн загвар, малын гаралтай түүхий эд, оёмол бүтээгдэхүүн, төмөрлөг бус эрдэс бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гурилан бүтээгдэхүүн гэсэн чиглэлүүдийг тэд судалгаандаа хамруулсан байна.

Үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх нь олон улсын түвшинд чухлаар тавигддаг. Олон улсын хөгжлийн түвшинтэй хөл нийлүүлэн алхах зорилгоор Аймгийн засаг даргын Тамгын газар,Технологийн сургуультай хамтран тус судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Аймгийн хэмжээнд аж үйлдвэрлэлийн салбарыг жигд тогтвортой хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах нь “Орхон аймгийн боловсруулах үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх боломж”-ийн судалгааны ажлын гол зорилго юм.

  • Энэ нийтлэлийг хуваалцах