Сургуулийн үе үеийн төгсөгчдийн дунд гар бөмбөгийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тус сургууль анх 1975 онд Эрдэнэт үйлдвэрт уул уурхайн мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх зорилгоор Сургалтын төв нэртэй байгуулагдаж байсан бол 1999 оноос дээд мэргэжлийн уул уурхайн инженерүүдийг бэлтгэж эхэлсэн юм.

Энэ онд сургуулийн үүсч байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү гар бөмбөгийн тэмцээн нь ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 1999 оноос хойшхи бүх төгсөлтүүдээс бүрдсэн 15 холимог багийн 120 гаруй тамирчид оролцов. Тус тэмцээний зорилго нь Технологийн сургуулийг төгсөж, ажил амьдралынхаа гарааг эхэлсэн уул уурхайн салбарын ажилтан, инженерүүдийн уулзалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох, спортоор өрсөлдөх улмаар төрөлх сургуулиа сурталчлахад чиглэгдсэн байна.

Тэмцээний тэргүүн байранд Б.Бямбабаяр ахлагчтай 2013 төгсөгчдийн баг 

2-р байранд  У.Одгэрэл ахлагчтай 2010 оны төгсөгчдийн баг,

3-р байранд Н.Өлзий-Орших ахлагчтай 2007 оны төгсөгчдийн баг тус тус хүртсэн байна.

Технологийн сургуулийн үе үеийн төгсөгчдийн дундах гар бөмбөгийн тэмцээнийг тус сургуулийн захиргаа, Төгсөгчдийн холбоо, Оюутны зөвлөл хамтран зохион байгуулжээ.