ШУТИС-ийн харьяа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулиас анх удаа санаачлан, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Математик, байгалийн ухааны бүсийн олимпиад”-ыг амжилттай зохион байгуулав. Олимпиадын зорилго нь сурагчдын математик байгалийн ухааны хичээлд шимтэн суралцах сонирхлыг дэмжих, шинэ зууны өндөр мэдлэг, ур чадвартай инженер бэлтгэхэд хувь нэмэр оруулах, аймаг, улсын төрөлжсөн олимпиадын бэлтгэлийг хангах, эрчимжүүлэх, Технологийн сургуульд элсэн элсэгчдийн чанарыг сайжруулахад чиглэгдсэн  байна.

 Тус олимпиадад Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөтөл, Булган аймгуудын  25 сургуулийн 400 гаруй  сурагч оролцсон бөгөөд 9-р анги төрөлд 90, 10-р анги төрөлд 104, 11-р анги төрөлд 100, 12-р ангийн төрөлд  118 сурагч тус тус математик, физик, химийн хичээлийн мэдлэгээр өрсөлдөв. Олимпиадын дүнг анги тус бүрээр шалгаруулахаас гадна нийлбэр дүнгээр эхний байруудад шалгарсан сурагчдыг мөн шагнаж урамшууллаа.

9-р ангийн физикийн хичээлийн төрөлд: 

  • 1-р байрыг Сэлэнгэ аймгийн Билиг дунд сургуулийн 9а ангийн сурагч М.Энхсаран,
  • 2-р байрыг Орхон аймгийн Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14-р сургуулийн 9а ангийн сурагч А.Анар,
  • 3-р байрыг мөн Орхон аймгийн 14-р саргуулийн 9а ангийн сурагч Л.Төгсгэрэл,

Математикийн хичээлийн төрөлд:

  • 1-р байрыг Орхон аймгийн 14-р саргуулийн 9а ангийн сурагч Л.Төгсгэрэл,
  • 2-р байрыг Орхон аймгийн Орос 19-р сургуулийн сурагч Б.Сардаана,
  • 3-р байрыг Орхон аймгийн 14-р сургуулийн сурагч Г.Нандин-Эрдэнэ,

Химийн хичээлийн төрөлд:

  • 1-р байрыг Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн 9в ангийн сурагч Ц.Бямбасүрэн,
  • 2-р байрыг Орхон аймгийн Эрдэнэт цогцолбор сургуулийн сурагч А.Сайханцэцэг,
  • 3-р байрыг Сэлэнгэ аймгийн Билиг дунд сургуулийн сурагч Т.Энхжаргал  нар эзэлсэн байна.

Нийлбэр дүнгээр:

  • 1-р байранд сурагч Орхон аймгийн 14-р саргуулийн 9а ангийн сурагч Л.Төгсгэрэл,
  • 2-р байранд  Орхон аймгийн 14-р сургуулийн сурагч Г.Нандин-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Билиг дунд сургуулийн 9а ангийн сурагч М.Энхсаран,
  • 3-р байранд Орхон аймгийн Орос 19-р сургуулийн сурагч П.Золбоо, Орхон аймгийн Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14-р сургуулийн 9а ангийн сурагч А.Анар, Орхон аймгийн Эрдэнэт цогцолбор сургуулийн сурагч А.Сайханцэцэг нар шалгарлаа.

10-р ангийн Химийн хичээлийн төрөлд:

  • 1-р байранд Орхон Технологийн сургуулийн лицей ангийн сурагч С.Сувданчимэг,
  • 2-р байранд мөн сургуулийн Э.Халиун,
  • 3-р байранд мөн сургуулийн сурагч С.Уртнасан,

Физикийн хичээлийн төрөлд:

  • 1-р байранд Орхон аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн 10а ангийн сурагч Б.Оюунсайхан,
  • 2-р байранд Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” сургуулийн сурагч Д.Сүхбат,
  • 3-р байранд Дархан-Уул Импати сургуулийн сурагч Ч.Ганбат,

Математикийн хичээлийн төрөлд:

  • 1-р байранд Орхон аймгийн 14-р сургуулийн сурагч 10а ангийн Б.Отгонтамир,
  • 2-р байранд мөн сургуулийн 10а ангийн сурагч Э.Намуун,
  • 3-р байранд Дархан-Уул аймгийн ХАА-н сургуулийн лицей ангийн сурагч Т.Одонцэцэг нар тус тус шалгарсан байна.

Нийлбэр оноогоор:

  • Энхий байруудад Дархан-Уул аймгийн ХАА-н сургуулийн лицей ангийн сурагч Т.Одонцэцэг, Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” сургуулийн сурагч Д.Сүхбат, Орхон Технологийн сургуулийн лицей ангийн сурагч С.Сувданчимэг,Орхон аймгийн 14-р сургуулийн 10е ангийн сурагч Д.Даваажаргал, Орхон аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн 10а ангийн сурагч Б.Оюунсайхан, Орхон аймгийн 14-р сургуулийн сурагч 10а ангийн Б.Отгонтамир нар эзлэв.

11-р ангийн Химийн хичээлийн төрөлд:

  • 1-р байранд Орхон аймгийн 14-р сургуулийн сурагч Ч.Мөнхдөлгөөн,
  • 2-р байранд мөн сургуулийн сурагч Э.Тэмүжин,
  • 3-р байранд мөн сургуулийн сурагч М.Баттуяа

Физикийн хичээлийн төрөлд:

  • 1-р байранд Дархан-Уул Импати сургуулийн сурагч Ж.Тэмүүлэн,
  • 2-р байранд Орхон аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн 11а ангийн сурагч М.Баасанжав,
  • 3-р байранд мөн сургуулийн сурагч Б.Бямбасүрэн,

Математикийн хичээлийн төрөлд:

  • 1-р байранд Сэлэнгэ аймгийн “Билиг” дунд сургуулийн сурагч Б.Соёлзул,
  • 2-р байранд Орхон аймгийн Лаборатори 8-р сургуулийн 11а ангийн сурагч М.Өүлэн,
  • 3-р байранд Орхон Импати сургуулийн 11в ангийн сурагч Г.Хонгор нар шалгарч, нийлбэр дүнгээр эхний байруудыг Орхон Импати сургуулийн 11в ангийн сурагч Г.Хонгор, Орхон аймгийн 14-р сургуулийн сурагч Ч.Мөнхдөлгөөн, Сэлэнгэ аймгийн “Билиг” дунд сургуулийн сурагч Б.Соёлзул, Орхон аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн сурагч Д.Мөнгөнхуяг, Орхон аймгийн “Цайхун-Гэгээ” сургуулийн сурагч Э.Ариунболд, Орхон аймгийн 14-р сургуулийн сурагч Б.Хулан нар эзэлсэн байна.

12-р ангийн Математикийн хичээлийн төрөлд:

  • 1-р байрыг Орхон аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн 12е ангийн сурагч Ж.Нямдаваа,
  • 2-р байрыг Орхон аймгийн 14-р сургуулийн сурагч Г.Өлзийпүрэв,
  • 3-р байрыг Орхон аймгийн Лаборатори 8-р сургуулийн сурагч О.Сувд-эрдэнэ,

Физикийн хичээлийн төрөлд

  • 1-р байрыг Орхон аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн 12б ангийн сурагч Б.Эрхбаяр,
  • 2-р байрыг Орхон Технологийн сургуулийн лицей ангийн сурагч Т.Нямгэрэл,
  • 3-р байрыг Орхон Импати сургуулийн 12б ангийн сурагч Б.Түмэндэлгэр, Химийн хичээлийн төрөлд
  • 1-р байрыг Орхон Импати сургуулийн сурагч Б.Чимэглхам,
  • 2-р байрыг Орхон аймгийн 14-р сургуулийн 12б ангийн сурагч О.Одончимэг,
  • 3-р байрыг Орхон аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн 12а ангийн сурагч Ц.Болорчимэг нар эзэлсэн байна.

Нийлбэр онооны дүнгээр: эхний 3 байранд Орхон аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн 12е ангийн сурагч Ж.Нямдаваа,  Орхон Импати сургуулийн 12б ангийн сурагч Б.Түмэндэлгэр, Орхон аймгийн 14-р сургуулийн 12б ангийн сурагч О.Одончимэг, Орхон аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн 12б ангийн сурагч Б.Эрхбаяр, Орхон Импати сургуулийн сурагч Б.Чимэглхам, Орхон Технологийн сургуулийн лицей ангийн сурагч Т.Нямгэрэл нар шалгарч, тус тус алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллсон байна.

Мөн энэ үеэр ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн дэргэдэх Лицей ахлах сургуульд 20-40 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийг тус олимпиадын эхний 3 байр эзэлсэн 10-12-р ангийн 18 сурагчид, тус ахлах сургуульд шалгалтгүйгээр элсэн суралцах эрхийн бичгийг нэгдсэн онооны дүнгээр эхний 3 байр эзэлсэн 9-р ангийн 16 сурагчид гардуулж өгсөн юм.

                                                             Тус олимпиад жил бүр уламжлал болон зохиогдох юм байна. 

Дүн:

9-р анги математик 

9-р анги физик

9-р анги хими 

9-р анги нэгдсэн дүн 

10-р анги математик 

10-р анги физик

10-р анги хими 

10-р анги нэгдсэн дүн 

11-р анги математик 

11-р анги физик

11-р анги хими 

11-р анги нэгдсэн дүн 

12-р анги математик 

12-р анги физик

12-р анги хими 

12-р анги нэгдсэн дүн