Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, “Эрдэнэт” ШУТП-аас 2020 оны 07-р сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулсан “ГАРААНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ-2020” төслийн сонгон шалгаруулалтад “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн нийт 8 төсөл оролцсоноос 5 төсөл нь шалгарч  тус бүр 2 сая, нийт 10 сая төгрөгийн санхүүжилт авахаар боллоо. Төслийн санхүүжилтийн батламжийг Орхон аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Батжаргал гардууллаа. Төсөл санхүүжилтийн гэрээг 2020 оны 08 сарын 10-14-ний өдрүүдэд байгуулна.

Шалгарсан төслүүд:

  1. CRASSMASTER стандарт шатар, даам үйлдвэрлэх” төсөл

           Удирдсан багш: Механикийн тэнхимийн эрхлэгч, доктор С.Эрдэнэбат

           Механикийн инженерийн 3-р курсийн оюутан М.Насанбаяр, Л.Тогтохтөр     

  1. Сургуулийн нэрийн бүтээгдэхүүн” үйлдвэрлэх  төсөл

           Удирдсан багш: Хүний хөгжлийн төвийн мэргэжилтэн Д. Хүрэлбаатар

           Цахилгааны 2-р курсийн оюутан Ц. Батхаан

           Цахилгааны 2-р курсийн оюутан Г. Одмаа

  1. “Металл хийц боловсруулах, тоног төхөөрөмж” төсөл

           Удирдсан багш Механикийн тэнхимийн багш, доктор Б.Пүрэвдорж, оюутан А.Даржаа

  1. “Хаягдал цаас дахин боловсруулж, бүтээгдэхүүн хийх” төсөл

            Оюутан Б.Бат-Оргил

  1. “Уран- шаглаа” оёдлын төсөл

             Хүний хөгжлийн төвийн тэргүүлэх мэргэжилтэн Ч.Уранчимэг, оюутан Г.Мөнхбаяр нарын төсөл тус тус шалгарсан байна.

Оюутан залуусын өөрсдийн бодсон санасан санал санаачилгаа бодит ажил хэрэг болгох,  амьдрал дээр турших хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх зорилгоор инженерийн чиглэлийн оюутны гарааны компани ангилалд багш, оюутнуудыг амжилттай зохион байгуулан идэвх санаачилгатай ажилласан Хүний хөгжлийн төвийн мэргэжилтэн Д.Хүрэлбаатар багшид талархал илэрхийлж, төслийн багийн хамт олонд  амжилт хүсье.

  • Энэ нийтлэлийг хуваалцах