Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын 21 дэх төгсөлтийн төгсөгчид магистрын зэрэг, бакалаврын мэргэжлийн  дипломоо өнөөдөр гардан авлаа.  Тус сургуулийг 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд 7 хөтөлбөрийн 7 мэргэжлээр бакалавр зэрэгтэй 39, 3 хөтөлбөрийн 4 мэргэжлээр магистр зэрэгтэй 15 оюутан төгсөв. Мөн Ашигт малтмалын  баяжуулалтын технологи-4 ангийн оюутан Эрдэнэцогтын Мядагмаа 3.21 үнэлгээний голч дүнтэй төгсөж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т урилгаар ажиллах батламж гардах болзол хангажээ. Тэр “Эрдэнэтийн-Овоо ордыг түшиглэн жилд 36 сая тонн зэс, молбидены хүдэр баяжуулах нь” сэдвээр дипломын ажлаа хамгаалсан аж. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг 2013 оноос хойш нийт 35 оюутан онц дүнтэй төгсөж урилгаар  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд орсон байна. Дэлхий нийтэд тархсан “Ковид-19” вирусын нөхцөл байдалтай холбоотойгоор хаврын улирлын бүх хичээл цахимаар явагдлаа. Гэнэтийн үйлдэл байсан учраас компьютер, микрофон, чихэвч, видео бичлэг хийх студи хэрэгтэй болсон. Энэ сорилтыг багш, оюутан сурагчид амжилттай давж, цахим орчинд шилжиж чадлаа. Энэ хичээлийн жилийн нэг онцлог нь Чанарын менежментийн тогтолцоо  ISO 21001:2018 боловсролын стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Багш нартаа ISO 21001:2018 стандартын танилцуулах “Модуль-1”  сургалтыг цахим орчинд явууллаа. Үнэлгээний голч дүн 3.21-тэй төгсөж буй  оюутанд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажиллах батламжийг  Ерөнхий захирлаас энэ сарын 18-нд гардаж авна.

  • Энэ нийтлэлийг хуваалцах