“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилтийг тасралтгүй сайжруулах чиглэлд Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандарт нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд сургуулийн нийт багш, ажилтнуудын дунд сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаа Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018  стандартын хэрэгжүүлэх (Модуль 2) сургалтыг 2020.06.10-2020.06.12-ний өдрүүдэд Google classroom ашиглан цахимаар амжилттай зохион байгууллаа. Цахим сургалтад 3 өдрийн туршид нийт 44 хүн хамрагдсан байна. Цаашид сургалтад хамрагдаж амжаагүй бусад багш, ажилтнууд хүссэн үедээ цахим сургалтын материал, хэлэлцүүлгийн бичлэгтэй танилцаж ISO 21001:2018  стандартын хэрэгжүүлэх (Модуль 2) сургалтыг авах бүрэн боломжтойгоороо онцлог юм.

  • Энэ нийтлэлийг хуваалцах