“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Ахлах сургуулийн XI дэх удаагийн төгсөлтийн Бүрэн дунд боловсролын үнэмлэх гардуулах үйл ажиллагаа 2020 оны 06-р сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд сургуулийн захирал Д.Зоригтхүү, сургалт хариуцсан орлогч Н.Манчук, сургалтын албаны дарга Д.Болор-Эрдэнэ, Монгол Улсын гавьяат багш, СШУТ-ийн дэд профессор С.Мэнджаргал нар оролцож сургуулиа амжилттай төгсөж буй сурагчдадаа цаашдынх нь сурах их үйлсэд нь амжилт хүсэж, баяр хүргэлээ.

2019-2020 оны хичээлийн жилд  “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Ахлах сургуулийг нийт 16 сурагч амжилттай төгсөж Бүрэн дунд боловсролын гэрчилгээ гардан авсан. Төгсөгчдөөс сурлагын өндөр амжилт гаргаж, амжилттай суралцсан:

  • Сурагч Б.Төгөлдөр - Монголын залуучуудын Холбооны  “Тэргүүний залуу”  цол тэмдэг,
  • Сурагч Н.Баярсайхан, сурагч  М.Малика  нар - Орхон аймгийн Гэр бүл хүүхэд  залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг хүүхэд” медалиар тус тус шагнагдлаа.

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах