Технологийн сургуульд  Чанарын менежементийн тогтолцоо ISO 9001 олон улсын стандарт нэвтрүүлэх ажлын хүрээнд 2017 оны 7-р сарын 17,18-ны өдрүүдэд “Оюутан бүрийн хөгжил-Бидний манлайлал” сургалт явагдаж 30 гаруй багш, ажилтнууд хамрагдав.

Сургалтыг СЭЗИС-ийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал доктор (Ph.D), профессор Ж.Сүхбаатар, МУБИС-ийн зайн сургалтын төвийн захирал  доктор (Ph.D), профессор Б.Насанбаяр, Технологийн сургуулийн захирал доктор (Ph.D), профессор С.Давааням нар удирдан явууллаа. Сургалтаар Оюутан бүрийг хөгжүүлэх арга зам, Манлайлал, Хөтөлбөрийн шинэчлэл, хөтөлбөр боловруулах арга зүй, Сайнаас аугаад шилжих арга зүйд суралцан, олон улсын болон монгол улсын тэргүүлэх их, дээд сургуулийн туршлагаас судалж тухайн сэдвүүдээр дадлага ажил гүйцэтгэсэн нь үр өгөөжтэй, цаашид хийх ажлын чиглэл, зорилгыг тодорхойлж өгсөн чухал ач холбогдолтой  сургалт боллоо.