Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх, ШУТИС-ийн харъяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн хаврын улирлын 18 дахь төгсөлт боллоо. Энэ удаагийн төгсөлтөөр 4 мэргэжлээр 19 оюутан магистр, бакалаврын 10 мэргэжлээр 159 үүнээс онцлох дипломтой 7 оюутан төгсөж байна. 2016-2017 оны хичээлийн жилд тус сургууль уул уурхайн салбарт шаардлагатай нарийн мэргэжлийн ажилчдыг бэлтгэх, тэдний мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллав. Мөн Эрдэнэт үйлдвэрт ажилладаг бакалаврын зэрэгтэй инженер-техникийн ажилтнуудыг үндсэн үйлдвэрлэлээс хөндийрүүлэхгүйгээр магистрын зэрэг олгох сургалтыг явуулж байна.  42 дахь жилийн төгсөлтөө хийж буй тус сургуулийн мэргэжлийн сургалтыг энэ хугацаанд 100000 гаруй, бакалаврын сургалтыг 1820 оюутан, магистрын сургалтыг 385, Ахлах сургуулийг 21 суралцагч төгсчээ. 

"ЭРДМИЙН БАЯР" хүндэтгэл ёслолын ажиллагаанд Технологийн сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Технологийн сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Ж.Эрдэнэбилэг, Технологийн сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөгжлийн хэлтсийн дарга П.Ганбат, ШУТИС-ийн БуХС-ийн профессор, доктор(Ph.D) Ж.Ганчимэг, Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн  бичгийн дарга, доктор(Ph.D) Д.Болор-Эрдэнэ, Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч Техникийн шинжлэх ухааны доктор(Sc.D) Ж.Баатархүү, Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор(Ph.D) Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эдийн засгийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатар, Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор(Ph.D) Д.Цогтхангай, Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор(Ph.D) Ш.Сүхээ, Эрдмийн зөвлөлийн гишүүн, дэд профессор доктор(Ph.D) СШУТ-ийн эрхлэгч Л.Наранцэцэг, Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор(Ph.D) СШУТ-ийн ахлах багш Б.Энхцэцэг болон  эрдэмтэн багш нар, төгсөгч оюутан залуучууд оролцлоо.

Төгсөлтийн ёслолын ажиллагааг Технологийн сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр нээж үг хэллээ. Төгсөгчдөд магистр, бакалаврын диплом олгох Ректорын тушаалыг Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн  бичгийн дарга, доктор(Ph.D) Д.Болор-Эрдэнэ уншиж танилцуулав. Онцлох дипломтой шилдэг төгсөгч Ашигт малтмал баяжуулалтын технологийн ангийн оюутан Б.Өлзийтулга, Ц.Гансүх, Цахилгаан системийн автоматжуулалт ангийн оюутан Н.Шинэ-Од, Мэдээллийн технологийн ангийн оюутан П.Батмаа, Б.Пүрэвлхам, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын ангийн оюутан Д.Отгонбилэг, Төмөрлөгийн үйлдвэрлэл, металлургийн ангийн оюутан Г.Түвшинбат нарын 7 оюутанд Эрдэнэт үйлдвэр ХХК ажлын байраар хангах батламжийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Төгсөгчдийг төлөөлөн шилдэг төгсөгч Ц.Гансүх эрдэмтэн багш, профессор, төгсөж буй оюутнууддаа  хандан баяр, талархлын үгээ хэлэв.Ёслолын ажиллагааны төгсгөлд төгсөгч оюутнууд тангараг өргөж, Технологийн сургуулийн сүлд дууг  Цахилгаан механикийн тэнхимийн ахлах багш Б.Ганболд нийт эрдэмтэн багш, төгсөгч нар дуулж ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.

 

Нийт төгсөгчдөдөө баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт,

амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.