2016-2017 оны хичээлийн жилд Технологийн сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийн 12-р ангийг амжилттай төгсөж буй 21 сурагчдад бүрэн дунд боловсролын гэрчилгээг сургуулийн захирал профессор С.Давааням, СШУТ-ийн эрхлэгч доктор Л.Наранцэцэг нар гардуулан өгөв. Захирал С.Давааням ахлах сургуулиа амжилттай төгссөн сурагчдад баяр хүргэж ЭРДЭНЭТИЙН ХҮҮХДҮҮД, ЭРДЭНЭТИЙН СУРГУУЛЬ, ЭРДЭНЭТИЙН ИРЭЭДҮЙ-н төлөө та бүгд хичээж сайн хүн, сайн мэргэжилтэн болоорой. Технологийн сургуульдаа оюутан болохыг уриаллаа.

12-р ангиа амжилттай төгссөн шавь нартаа баяр хүргэж, элсэлтийн ерөнхий шалгалтанд нь амжилт хүсэн ерөөе.  

 

ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА