Технологийн сургуулийн үйл ажиллагаанд “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO 9001:2015“ стандарт нэвтрүүлэх ажлын хүрээнд “ЧАНАР-БИДНИЙ ЗОРИЛТ” семинар, хэлэлцүүлэг боллоо. Уг арга хэмжээнд ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаа хүний нөөцийн хэлтэсийн дарга Б.Хонгор, орлогч дарга Д.Мөнхболд, ерөнхий баяжуулагч Ж.Баатархүү, Шинжлэх ухаан технологийн паркийн захирал доктор Г.Энхбаяр, ШУТП-ын эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор С.Хаш-Эрдэнэ нар болон тус сургуулийн эрдэмтэн багш нар, ажилтан албан хаагчид оролцлоо. Захирал С.Давааням “Боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох нь, Технологийн сургуулийн бодлого, зорилт”, Сургалтын менежер Ч.Амарсанаа “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлэх ажил тайлан, дүн шннжилгээ, цаашид хийх ажлын чиглэл”, Багш Г.Оюунсүрэн “CDIO сургалтын арга зүй ба Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015”  сэдвүүдээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид үнэтэй саналууд гаргалаа.

Шинжлэх ухаан технологийн паркийн захирал Г.Энхбаяр:

Эрдэнэт хотод байгуулагдсан шинжлэх ухаан технологийн паркын тухай товч танилцуулга хийж Технологийн сургууль, шинжлэх ухаан технологийн парк 2, хоёр зүйл дээр хамтран ажиллах боломж байгааг хэллээ. Үүнд: 1. Орхон аймаг болон Хангайн бүсийн хэмжээнд тэргүүлэх “Бикнес инкубаторыг хамтарч байгуулах 2. Удирдлагын нэгдсэн системийг ТС дээр бий болгох, мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах  

Ерөнхий баяжуулагч Ж.Баатархүү:

Хүний сэтгэл рүү чиглэсэн, хандлага, төлөвшлийг өөрчлөх ажлууд зохион байгуулах хэрэгтэй шүү. Чин сэтгэлтэй хүн мэдлэгийг юунд хэрэглэх вэ гэдгээ ойлгодог.

Ахмад багш Ш.Ганбат:

“Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001” олон улсын стандартыг хэрэгжүүлэхдээ  өмнө байгууллагын үйл ажиллагаа, ажлын таатай орчин гэх мэт стандартуудыг анхаарах хэрэгтэй.  

Шинжлэх ухаан технологийн паркийн эрдэмтэн-нарийн бичгийн дарга С.Хаш-Эрдэнэ:

Дэлхийн хөгжсөн орнууд боловсрол руугаа эргэн харж байна. Өнөөдөр боловсролыг богино хугацаанд чанартай олгодог нийгэмд амьдарч байна. Үүний цаана өрсөлдөөн байдаг. Багш бол зөвхөн мэдээлэл дамжуулагч бус харин хүмүүжүүлэгч, манлайлагч, менежер юм. Өнөөдөр багш хөгжих нь их чухал болоод байна. Мэдээллийг чадамж болгон хувиргах ёстой. “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001” стандартын мөн чанар бол багшийн хөгжлийн асуудал гэж ойлгож байна.

ТС-ийн оюутан Дашжамц: Сүүлийн үед оюутнуудын сурлага муудаж байна. Үүний шалтгаан нь хандлага юм. Иймээс оюутнуудыг зөв хандлагатай болгоход чиглэсэн ажлууд зохион байгуулах хэрэгтэй байна. Оюутны клубуудыг хөгжүүлж ажиллах нь оюутны гарааны бизнесийн эхлэл юм. 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ЗХНХ-ийн орлогч дарга Д.Мөнхболд:

Оюутнуудыг хайрцаглахаас илүү сургах хэрэгтэй. Үйлдвэрийн дэргэдэх сургууль мөртлөө үйлдвэртэй уялдсан зүйл байдаггүй. Оюутныг 1-р курсээс нь үйлдвэр дээр дадлага  хийлгэж онол, практикийн хосолсон мэдлэгтэй болгох хэрэгтэй байна.

Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор: ТС-ийн эрх зүйн бичиг баримтыг өөрчлөх, тодорхой болгох шаардлагатай.  Ингэснээрээ  сургуулийн нэр хүндийг өргөж чадна.

Эрдэнэт үйлдвэрт олон жил шийдвэрлэгдээгүй,  тулгамдсан  асуудлууд байдаг. Эдгээр асуудлуудыг оюутны төгсөлтийн ажлын сэдэв болгож  хамгаалуулах, хамгаалсан чухал сэдвүүдийг ажил болгох талаар ажиллах хэрэгтэй байна.

ТС-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжиж ажиллана.

ТС-ийн бие даасан байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх  

Эрдмийн зэрэг бол хүн хөгжих нэг шалтгаан нь юм. Хүн өөрийгөө байнга уяж хэнтэй ч ном хаялцах түвшний хүн болох хэрэгтэй.

Хэлэлцүүлэгийн төгсгөлд “Чанарын менежментийн тогтолцооны тухай” ТС-ийн захирлын тушаалыг уншиж танилцуулав. Үүний дараа чанарын бодлогыг батламжлан тунхаглах  батламжид бүх багш, ажилтан, зочид, төлөөлөгчид гарын үсэг зурж, дурсгалын зураг татуулснаар энэхүү үйл ажиллагаа өндөрлөв.