Оросын соёл, шинжлэх ухааны төвийн Орос хэлний төвийн салбарыг Эрдэнэт хотноо Технологийн сургуульд нээх ёслолын ажиллагаа боллоо. Нээлтийн ёслолын ажиллагаанд  ОХУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны зөвлөх, Оросын хамтын ажиллагааны агентлагийн Монгол улс дахь Төлөөлөгчийн газрын дарга, УБ хот дахь ОСШУТ-ийн захирал Е.Г.Михайлов, Оросын хамтын ажиллагааны агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах зөвлөх Н.С.Грудинин, Орхон аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Ж. Бат-Амгалан, Орхон аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн гадаад харилцааны бодлого  хариуцсан мэргэжилтэн Ц.Ганбаяр, Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн багш Н.П.Химзеева, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ж.Мажинбуу нарын албаны хүмүүс, Орхон аймгийн орос хэлний багш нар, манай сургуулийн багш, ажилтан, оюутан, сурагчид  оролцлоо.

Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр Оросын хамтын ажиллагааны агентлагийн Монгол улс дахь Төлөөлөгчийн газрын дарга, УБ хот дахь ОСШУТ-ийн захирал Е.Г.Михайлов Технологийн сургуульд  Орос хэлний  төвийн үйл ажиллагаанд  шаардлагатай Орос хэлний сургалтын хөтөлбөрүүд, ном, сурах бичиг, гарын авлага, сургалтын тараах материал, үзүүлэн таниулах материал зэргийг өгөв.

Нээлтийн ажиллагааны дараа Орхон аймгийн ЕБС-ийн орос хэлний багш  нарын дунд Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн багш Н.П.Химзеева орос хэлний сургалт-арга зүйн шинэлэг технологи нэвтрүүлэх талаар сургалт семинар явуулав.

Цаашид Технологийн сургууль дахь Орос хэлний  төв нь орос хэлний курс сургалт эрхлэх, ОХУ-д суралцах талаар иргэдэд мэдээлэл зөвөлгөө өгөх, аймгийн орос хэлний багш нарын дунд арга зүйн сургалт семинар зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм.