Хэнтий аймгийн Чингис хотноо Улсын Физикийн XXX олимпиадад СШУТ-ийн дэд профессор Э.Амарбаясгалан амжилттай оролцож 2-р байранд шалгарч мөнгөн медаль өргөмжлөл авлаа.

     ШУТИС- ийн Механик тээврийн сургуулийн 55 жилийн ойн хүрээнд зохиогдсон мехникийн чиглэлийн мэргэжлээр сургалт явуулж буй 14 их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагдсан “Монгол Инженер 2017” нэгдсэн арга хэмжээний хүрээн дэх Техникийн механикийн Улсын олимпиадад хувийн амжилтаар УУМТТ-4 ангийн оюутан Л.Ундраа Тэргүүн байр эзэлэж өргөмжлөл, алтан медаль мөнгөн шагналаар шагнуулсан байна. Бэлтгэсэн багш: Г.Оюунсүрэн, Б.Ганболд, Б.Нямбат

Мөн 04-р сарын 15-ны өдөр болсон ШУТИС-ийн  Оюутны Математикийн 2-ын давааны олимпиадад  бүрэлдхүүн 10 сургуулийн 151 оюутан оролцсноос  манай Технологийн сургуулийн  баг тусгай  байр эзэлж, УУАТ-3 ангийн оюутан Б.Батчулуун 3-р байр  хүрэл медал хүртлээ. Бэлтгэсэн багш: Д.Дунгаамаа,  Б.Мөнхцэцэг Ч.Уранчимэг