Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн удирдлага ОХУ-ын Эрхүү хотын Үндэсний судалгааны техникийн Их сургуультай хамтран ажиллах санамж бичиг үзэглэв. Сургалтын дадлагыг Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжүүд дээр бодитоор хийдэг, тус компанийн дадлага туршлагатай инженер, техникийн ажилтнууд гэрээгээр багшилдаг, материаллаг бааз суурь сайтай гэдгээрээ Монголд тэргүүлэгч уул уурхайн сургууль ийнхүү гадаад харилцаагаа тэллээ. Энэ үеэр Эрхүүгийн Үндэсний судалгааны техникийн Их сургуулийн профессор М.В.Корняков, Газрын хэвлийн ашиглалтын сургуулийн захирал Б.Л.Тальгамер, Маркшейдер геодезийн тэнхимийн эрхлэгч профессор А.Л.Охотин, профессор А.В.Загибалов нар үе үеийн төгсөгчидтэй уулзалт хийсэн юм.   

  • Энэ нийтлэлийг хуваалцах