Технологийн сургуулийн үндсэн болон гэрээт 56 багш нар  MIT-ийн туршлагаас суралцахуй “Сургах-Суралцахуйн” сургалт-семинарт 2017 оны 1-р сарын 23-наас 27-ны өдрүүдэд  хамрагдаж сертификат гардан авлаа.

Сургалтыг ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төвийн сурган заах арга зүйч зөвлөх багш доктор, дэд профессор Ч.Туул удирдан явууллаа. 

Блум таксономын аргаар хүний танин мэдэхүйн түвшинг тодорхойлох, лекцийн танхимд идэвхтэй суралцахуйн зарим аргуудыг хэрэглэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сургалтын хүлээгдэж буй үр дүнг тодорхойлох, сургалтанд ICT ашиглах, багшийн илтгэх ур чадвар сэдвээр лекц уншлаа.

Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн ахлах багш доктор(Ph.D) Б.Энхцэцэг  оюутны шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх, хамтран ажиллах, олон эх сурвалжийг ашиглах, санаа бодол болон мэдээллийг бүтээлчээр нэгтгэн дүгнэх зэрэг үйл ажиллагааг хичээлийн агуулга, хичээлийн хөтөлбөртэй уялдуулан сургалтын үр дүнг тодорхойлох дадлага ажлыг хамтран явууллаа.

 Цахилгаан механикийн тэнхимийн багш А.Түвшинбаяр, Б.Нямбат нар plickers.com, padlet.com, kahoot.com зэрэг сургалтын идэвхитэй аргуудыг   сургалтанд ашиглах талаар нэмэлт мэдээлэл хийж хамтран ажиллалаа.