Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ж.Батсуурь Орхон аймагт ажиллаж, боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. БСШУС-ын яамны сайдын энэ удаагийн ажлын айлчлалын баг тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  н.Мөнхбаатар, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга н.Болд, ШУТИС-ийн ректор Б.Очирбат  нарын бүрэлдэхүүнтэй ирсэн байна.
    Айлчлалын хүрээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь дагалдан яваа хүмүүсийн хамт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Монгол улсын хөдөлмөрийн баатар Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш ажиллагсадтай уулзав. Энэ үеэр ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийн дагуу уул уурхайн салбарын боловсон хүчин бэлтгэхэд том үүрэг гүйцэтгэж буй  тус сургуулийн статусын асуудалд албаны хүмүүс анхаарал хандуулж, санал бодлоо солилцлоо.  Ингэснээр Технологийн сургуулийн  бааз суурийг  түшиглэн цаашид Эрдэнэт үйлдвэрийн харьяанд үйл ажиллагааг нь  хэвээр байлгахаар ярилцсан байна.

  • Энэ нийтлэлийг хуваалцах