“Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001” сургалтыг Технологийн сургууль дээр 2017.01.18-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

 “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001” сургалтыг олон улсын аудитор Л.Тунгалаг, олон улсын аудитор С.Давааням (Ph.D.) нар удирдан явууллаа. Сургалт  Модуль 1- “Чанарын менежментийн тогтолцоо”, Модуль 2- “Чанарын менежментийн тогтолцоог  хэрэгжүүлэх”  гэсэн хөтөлбөрөөр зохион байгуулагдав. Модуль 1 сургалтад Технологийн сургуулийн 84 багш, ажилтан, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөгжлийн газрын 3 ажилтан, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 6 ажилтан, Зөв хэвлэл компаний 3 ажилтан хамрагдав. Модуль 2 сургалт 2017.01.19-20-ны өдрүүдэд явагдаж нийт 31 хүн хамрагдсан байна. 

  • Энэ нийтлэлийг хуваалцах