Эрдмийн баяр хүндэтгэл ёслолын үйл ажиллагаанд тус сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Холбоо мэдээлэл технологийн автоматжуулалтын цехийн орлогч дарга И.Хүрэлчулуун, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн,  Техникийн ухааны доктор(Ph.D) Д.Нямдорж , Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Техникийн Шинжлэх ухааны  доктор(Sc.D) Ж.Баатархүү, ШУТИС-ийн БуХС-ийн БАТС-ийн хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор (Ph.D) Б.Цэрэгмаа, Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар болон төгсөгчид, эцэг эхчүүд оролцлоо.

Уул уурхайн салбарын боловсон хүчнийг бэлтгэх үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль 2016-2017 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын 8 мэргэжлээр 59 оюутан, Магистрын сургалтын 6 мэргэжлээр 55 оюутан төгсөж байгаа юм.

                   Эрдмийн баяр хүндэтгэл ёслолын үйл ажиллагааг нээж ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Технологийн сургуулийн Эрдмийн Зөвлөлийн дарга, доктор(Ph.D), дэд профессор С.Эрдэнэбат үг хэлж, төгсөгчиддөө баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.

                   Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын мэндчилгээг төгсөгчдөд Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга Д.Нямдорж дэвшүүлж, Онцлох дипломтой төгсөгч  Ашигт малтмал баяжуулалтын технологи мэргэжлээр Эрдэнэбатын Энхбаярт Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажиллах  урилга батламж гардуулав. Онцлох дипломтой төгсөгч Э.Энхбаяр:  

Технологийн сургуулийн нийт төгсөгчиддөө баяр хүргэе. Онцлох дипломтой төгсөхөд тусалсан Технологийн сургуулийн багш, ажилчид, хамт олон болон гэр бүлийнхэндээ баярлаж талархсанаа илэрхийлье.Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.  С.Архимед нэгэнтээ надад тулах цэг өг би дэлхийг эргүүлье гэж хэлсэн байдаг.  Миний тулах цэг Технологийн сургууль гэж би бодож байна. Баярлалаа та бүхэндээ

            Сургуулиа амжилттай төгссөн оюутнууддаа  баяр хүргэж, ажлын амжилт хүсье!

ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

  • Энэ нийтлэлийг хуваалцах