Жил бүр зохион байгуулагддаг ШУТИС-ийн багш, ажилчдын эв нэгдэл, бүтээлч хамтын ажиллагааны нэгэн хэлбэр болсон уламжлалт спортын баяр, таван төрөлт тэмцээн 2017 оны 1 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон захиргааны ажилчдын нийт 15 баг өрсөлдлөө. Эрдэнэтийн Технологийн сургуулийн баг тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, бильярд гэсэн 5 төрөлд нийт 31 хүний бүрэлдэхүүнтэй оролцож,  тэмцээний нэгдсэн дүнгээр III байр эзэлж, хүрэл медаль хүртэж, цом өргөмжлөлөөр шагнуулав.

Багийн дүнгээр:

1. Волейболын төрөл /эрэгтэй/

I байр алтан медаль О.Баярбат ахлагчтай Эрдэнэтийн технологийн сургууль,

2. Ширээний теннисний төрөл

III байр, хүрэл медаль А.Эрдэнэболд ахлагчтай Эрдэнэтийн Технологийн сургууль

3.  Шатрын төрөл

II байр мөнгөн медаль Ч.Уранчимэг ахлагчтай Эрдэнэтийн Технологийн сургууль,

Ганцаарчилсан төрөл:

Шатар:

Эр: III байр  Ш.Амгаланбаяр

Шилдэг тоглогч:

Гар бөмбөгийн төрөлд С.Эрдэнэбат  ШИЛДЭГ ТОГЛОГЧ-оор шалгарлаа.

Тэмцээнд оролцсон баг тамирчиддаа баяр хүргэж,   ажил хөдөлмөрт нь өндөр  амжилт хүсье!

Сургуулийн захиргаа

Багшийн хөгжлийн баг