Хөдөлмөрийн яам, МБСБЗГазар, Техникийн болон Мэргэжлийн сургуулиудын холбоо, Улаанбаатар БАЗТ, Технологийн дээд сургууль нарын хамтран зохион байгуулсан Мэргэжлийн боловсрол сургалтанд мэдээллийн технологийг бүтээлчээр хэрэглэх, багшийн ур чадварыг хөгжүүлэх, харилцан суралцаж сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд “Шилдэг цахим хичээл-2015” улсын уралдааныг Мэргэжлийн боловсролын салбарын мэдээллийн технологийн мэргэжлийн болон мэргэжлийн бус багш нарын гэсэн 2 төрлөөр явагдаж Улаанбаатар БАЗТөв дээр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Мэргэжлийн бус багш нарын төрөлд 15 сургуулийн 32 багш оролцож.

Манай сургуулийн Эрчим хүчний тэнхимийн эрхлэгч Ц.Баяржаргал, багш А.Түвшинжаргалын бүтээл амжилттай оролцож “Тэргүүн байр” эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна. 

  • Энэ нийтлэлийг хуваалцах