Эрдэнэт үйлдвэрт ажиллагсдын эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Уурхайчин соёлын ордон, Эрдэнэт сувилал цогцолбор, ХАБЭАБОХ Хэлтсээс хамтран зохион байгуулсан “Эрүүл мэнд-2016” уралдааны шилдгүүд тодров. Нийт 21 хоногийн турш үйлдвэрийн цех нэгжүүдийн дунд явагдсан тус уралдаан Эрүүл хүнс, Хөдөлгөөн эрүүл мэнд, Эрүүл мэнд гэсэн 3 ангиллаар явагдаж манай сургуулийн баг амжилттай оролцож үйлдвэрийн хэмжээнд 3-р байранд шалгарсан байна. 

  • Энэ нийтлэлийг хуваалцах