2016-2017 оны хичээлийн жилийн “Эрдмийн чуулган-I”-ыг багш докторантуудын, магистр, бакалавр оюутны гэсэн хоёр хэлбэрээр II үе шаттайгаар нэгдсэн хуралдааныг  2016 оны 12 сарын 01-02-нд зохион байгууллаа. Нэгдсэн хуралдаанд  I шатнаас шалгарсан 2 тэнхимийн 4 багш, 3 тэнхимийн 4 магистрант, 14 бакалавр оюутнуудын илтгэл хэлэлцүүлэгдэв.

Багшийн эрдэм шинжилгээний хуралдааны ТЭРГҮҮН байранд докторант С.Цээлэй  “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хаягдал болон эргэлтийн усан дахь органик бодисуудыг тодорхойлох, флотацийн процесс болон хүрээлэн байгаа орчинд нөлөөлөх нөлөөллийг тогтоох,

ДЭД байранд докторант  Н.Сэлэнгэ  “Эрдэнэт хотын гудамж, талбайн нэрийн онцлог,

Оюутны эрдэм шинжилгээний хуралдааны  ТЭРГҮҮН  байранд магистрант  Г.Мөнхтуяа,   Удирдагч У.Амарзаяа доктор(Ph), дэд проф “Хүний нөөцийн төлөвлөлтийн загвар боловсруулах нь”,

 УУМТТ-4 ангийн оюутан Т.Сүхбат, Н.Бат-Эрдэнэ  , Удирдагч Б.Одбаяр, магистр  “GD-825A автогрейдерийн хутгыг сэргээн засварлах боломжийн судалгаа”,

ДЭД байранд  УУМТТ-4 ангийн оюутан Б.Тэмүүлэн, Удирдагч  Б.Бямбацогт, магистр“Белаз-75131 маркийн автосамосвалын өргөх механизмийн гидро цилиндрийн палец солих үеийн хүндрэлийг арилгах”,

ГУТГААР байранд  АМБТ-3 ангийн оюутан  Г.Ган-Эрдэнэ, Удирдагч О.Баярбат, магистр  “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах  асуудалд” сэдэвт илтгэлүүд шалгарлаа. Амжилттай оролцсон  багш, оюутнууддаа баяр хүргэе! Цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.