Манай сургууль чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилтийг тасралтгүй сайжруулах чиглэлд Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандарт нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд сургуулийн нийт багш, ажилтнуудын дунд Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018  стандартын танилцуулах (Модуль 1) сургалтыг 2020.04.27-2020.05.01-ний өдрүүдэд Google classroom ашиглан зохион байгууллаа.

Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандарт нь Олон улсын стандартын байгууллагаас 2018 онд батлагдсан, бүх шатны боловсролын үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад зориулагдсан 11 зарчим бүхий 10 бүлэг стандарт юм. Энэхүү баримт бичиг нь Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо шаардлага, Хэрэглэх зааврын хамт батлагдсанаараа давуу талтай юм.

Энэ удаагийн цахим сургалтад нийт 55 багш ажилтан бүрэн хамрагдсан. Багш, ажилтнууд сургалтын хөтөлбөрийн дагуу classroom-д байршуулсан хичээлүүд, нэмэлт материалуудтай танилцан мэдлэг бататгах дасгал ажиллаж багшид илгээхээс гадна өдөр бүрийн 17:00 цагаас сонгосон сэдвийн хүрээнд вэбинар буюу цахим хэлэлцүүлэг зохион байгуулж нэгдсэн ойлголтод хүрэх, санал солилцох зэрэг сургалтын бүх үйл явцууд цахимаар зохион байгуулагдсан нь тус сургалтын онцлог байлаа. Цаашид ISO 21001:2018 стандартын хэрэгжүүлэх болон дотоод аудитын (Модуль 2, 3) сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

  • Энэ нийтлэлийг хуваалцах