02-р сарын 01-ний өдөр Ш.Отгонбилэг агсны төрсөн өдрийг тохиолдуулан 3 дахь удаагаа “Монгол улсын хөдөлмөрийн баатар Шинжлэх ухааны доктор Ш.Отгонбилэгийг хэн сайн мэдэх вэ?” эсээ бичлэгийн уралдааныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнуудын дунд зохион байгуулсан. Эсээ бичлэгийн уралдаанд үйлдвэрийн газрын цех нэгжүүдээс бүтээлүүд ирүүлж. Эдгээр бүтээлүүдээс эхний 3 байрыг шалгаруулсан.

Үүнд:

1-р байранд Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах албаны сэтгүүлч У.Цэрэнбат

2-р байранд "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн номын санч Т.Даариймаа

3-р байранд Засвар механикийн заводын ажилтан Т.Түмэн-Эрдэнэ нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Сургуулийн 45 жилийн ойг тохиолдуулан эсээ бичлэгийн уралдааны шилдэг бүтээлүүдээр эмхэтгэл гарах, мөн Орхон аймгийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургуулийн хамт олон Ш.Отгонбилэг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.

  • Энэ нийтлэлийг хуваалцах