1. Цахим сургалтыг Google Classroom системийг ашиглан явуулж байна.
  2. Багш https://classroom.google.com сайтад сургуулийн хаягаар (...@erdenetis.edu.mn) орж цахим лекц, семинар, лаборатори, видео хичээлийн материалуудыг оюутнуудад хүргэнэ. Видео хичээл бэлтгэхэд OBS Studio программ ашиглана.
  3. Сорил, бие даалт болон ойлголтын тестүүдийг мөн https://classroom.google.com сайтаар авна.
  4. Оюутнууд https://classroom.google.com сайтад сургуулийн хаягаар (...@erdenetis.edu.mn) орж цахим хичээлүүдийг хүлээн авна.
  5. Хичээл зохицуулагч нар 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын хичээлийн хуваарьт цагт багш нарын оруулсан цахим хичээлүүдийг хянаж багшийн цагийн оролт, таслалтыг программ дээр хянана.
  6. Багш нар хичээлийн хуваарийн дагуу хэдэн цахим хичээл оруулсан, тухайн хичээлд хэдэн оюутан хандалт хийсэн тухай сургалтын мэргэжилтэн программ дээр хянана.
  7. Багш нарын цахим хичээлийн агуулга, чанарт тэнхимийн эрхлэгч нар хяналт тавьж ажиллана.
  8. Өдөр бүрийн онлайн шуурхай хуралд Хичээл зохицуулагч цахим хичээл оруулсан багш, хандалт хийсэн оюутны талаар мэдээллийг хийнэ.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захиргаа

  • Энэ нийтлэлийг хуваалцах