ШУТИС-ийн багш, ажилчдын “Спортын наадам-2020” Волейбол, Шатар, Ширээний теннис, Биллиард, Ажлын байрны дасгал, Сагсан бөмбөг гэсэн 6 төрлөөр 2020 оны 01 дүгээр сарын 10-18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Спортын наадамд нийт 14 бүрэлдэхүүн сургуулийн 480 гаруй тамирчид оролцлоо. Волейболын тэмцээнд С.Эрдэнэбат ахлагчтай эрэгтэй баг хүрэл медаль, Сагсан бөмбөгийн тэмцээнд Д.Цэгмид ахлагчтай эмэгтэй баг 3-р байр хүрэл медаль, Шатрын багийн төрөлд Ч.Уранчимэг ахлагчтай баг 2-р байр мөнгөн медаль, Шатрын ганцаарчилсан төрөлд хүний хөгжлийн тэргүүлэх мэргэжилтэн Ч.Уранчимэг 1-р байр алтан медаль,  багш Ш.Амгаланбаяр 3-р байр хүрэл медаль, Ширээний теннисний ганцаарчилсан төрөлд мужаан А.Эрдэнэболд 3-р байр хүрэл медаль тус тус хүртлээ.

  • Энэ нийтлэлийг хуваалцах