Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд байрлах Зэвсэгт хүчний  234 дүгээр ангийн офицерууд  Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлан заах арга зүйн семинарт хамрагдлаа. Заах арга зүйн семинарт суурь шинжлэх ухааны тэнхимийн дэд профессор, доктор(Ph.D) Д.Болор-Эрдэнэ  “Орчин үеийн сургалтын арга зүй ” сэдвээр лекц уншлаа.