СШУТ-ээс спорт чөлөөт цагийн 5 багийн дунд нийт хамт олныг хамарсан Орос дууны уралдаант үдэшлэг зохион байгууллаа. Гоцлол болон хамтлаг дууны оноо, хөгжөөн дэмжигчдийн ирц, ширээ засалтын нэмэлт оноо харгалзсан нийлбэр дүнгээр  Б.Хишигдарь ахлагчтай  “Звезда”, Н.Оюун-Эрдэнэ ахлагчтай “Заря” багууд 34 оноогоор тэнцэж 1-р байр, С.Мөнхцэцэг ахлагчтай “Победа” баг 28 оноогоор 2-р байр эзэллээ.

Гоцлол дууны төрөлд ЦМТ-ийн багш Д.Амармөрөн 1-р байр, УУТ-ийн багш Н. Ууганбаатар 2-р байр, СШУТ-ийн багш С.Мэнджаргал 3-р байр, хамтлаг дуунд 1-р байр Б.Хишигдарь ахлагчтай  Звезда хамтлаг, 2-р байр Н.Оюун-Эрдэнэ ахлагчтай Заря хамтлаг, 3-р байр С.Мөнхцэцэг ахлагчтай Победа хамтлаг тус тус эзэлсэн байна. 

Мөн Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны  өдрүүдийн хүрээнд зохион байгуулсан олон төрлийн үйл ажиллагаанд оюутнуудаа амжилттай зохион байгуулж оролцуулсан тул ОХУ-ын Эрдэнэт хот дахь Ерөнхий консул Рагшаев Р.Р.  сургуулийн хамт олонд талархалын захидал ирүүлсэн байна.