БСШУСЯ, Сингапурын Темасек сан, Сингапурын Политехникийн дээд сурууль, ШУТИС, МУИС, ХААИС хамтран 2016 оны 11 сарын 07-11-ний хооронд Үр дүнд суурилсан боловсролын CDIO стандарт арга зүйг Монгол Улсын их дээд сургуулиудын 120 профессор багш нарт түгээн дэлгэрүүлэх сургалт зохион байгуулагдаж Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулиас сургалтын менежер Ч.Амарсанаа, СШУТ-ийн дэд профессор, доктор(Ph.D) Д.Болор-Эрдэнэ, УУТ-ийн дэд профессор Ж.Батбаатар нар оролцож сертификат гардан авлаа. Мөн сургалтанд үндэсний сургагч багшаар Технологийн сургуулийн СШУТ-ийн ахлах багш, доктор (Ph.D) Б.Энхцэцэг ажиллав.

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд дээд боловсролын сургалтын системдээ багш төвтэй сургалтаас суралцагч төвтэй сургалтанд шилжих, сургалтын үр дүнг суралцагчдийн эзэмшсэн мэдлэг, ур чадвараар үнэлэх,  зөвхөн онолын мэдлэг олгох бус практик ур, чадварыг онолтой хослуулах, төсөлд буюу асуудалд суурилсан сургалтаар дамжуулан суралцагчдад багаар ажиллах, харилцааны болон  бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн технологи, арга зүйг эрчимтэй нэвтрүүлж байна.

  • Энэ нийтлэлийг хуваалцах