СШУС-ын яам, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ, ТИЗСН-ээс залуу судлаачдын дунд жил бүр уламжлал болгон “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Хүрэлтогоот-2016” эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Уг хуралд манай сургуулиас Цахилгаан, механикийн тэнхимийн ахлах багш Ч.Отгончимэг “Их чадлын хөдөлгүүрийн роторын гэмтлын судалгаа” сэдвээр, мөн тэнхимийн багш Г.Оюунсүрэн “Оюутны бие даалтын чанарын судалгаа” CDIO стандартад суурилсан сэдвээр ажилттай оролцлоо.