Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын бага наадам 38 дахь удаагаа болж, өндөрлөлөө. Спортын наадам 9 хоног үргэлжилж, спортын 10 төрлөөр 381 багц медалийн эздийг тодруулсан байна.  
     Спортын наадамд нийт 1300 ажилтан ажилтан оролцож сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис, олс таталт, шатар даам, үндэсний бөх, усан поло, бадминтон зэрэг 10 төрлөөр өрсөлдөв. Манай сургуулийн баг тамирчид дараах төрлүүдэд амжилттай оролцлоо.

    Шатарын төрөлд: үйлдвэрийн хэмжээнд 2-р байранд орж мөнгөн медаль, өргөмжлөлөөр шагнуулав. Багийн бүрэлдэхүүнд Б.Хээрийнбаатар, Д.Хүрэлбаатар, Ш.Амгаланбаяр, Ч.Уранчимэг, Б.Ариумаа,

    Сагсан бөмбөгийн төрөлд: үйлдвэрийн хэмжээнд 3-р байранд орж хүрэл медалиар авав. Багийн бүрэлдэхүүнд: Д.Цэгмид, Ш.Сансарсайхан, Б.Номин, Б.Дуламсүрэн, Д.Амарбаяр, Г.Энхцэцэг, Ч.Отгончимэг, С.Цээлэй,

    Хөл бөмбөгт: жижиг цехдээ 1-р байранд орж алтан медаль авлаа. Багийн бүрэлдэхүүнд: Ш.Амгаланбаяр, Д.Лхагваням, Б.Ганболд, Ш.Будхүү, А.Түвшинжаргал, Б.Ганхуяг, Б.Одбаяр, Л.Дорж, Цогтбаяр


  • Энэ нийтлэлийг хуваалцах