БСШУСЯ-наас Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилтэд мониторинг хийх  ажлын хэсгийнхэн Технологийн сургуульд хэрэгжиж буй төслүүдийн үйл явцтай танилцлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:

1. Л.Итгэл,  Азийн Хөгжлийн банк /ADB/ - Нийгмийн хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн

2. Ц.Цэрэндулам, БСШУСЯ - Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн

3. Ч.Баярмаа, БСШУСЯ  - Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн

4. Т.Сувдмаа, ДБШТ- Төслийн зохицуулагч

5. С.Мөнхтуул, ДБШТ – Төслийн Нийгмийн хөгжил хариуцсан мэргэжилтэн  нар байв.

Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль дээр дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд байгууллагын  хөгжлийн тэтгэлэг:

1.   “Ашигт малтмал баяжуулалтын технологийн жишиг хөтөлбөр” төсөл Төслийн удирдагч, Технологийн сургуулийн дэд захирал, профессор С.Давааням

Судалгааны тэтгэлэг:

2. “Элэгдэлд тэсвэртэй металлд хайлшин эд ангийн элэгдлийг лазерын шавхалтын аргаар сэргээн засварлах судалгаа” төсөл Төслийн удирдагч, Цахилгаан механикийн тэнхимийн дэд профессор  Б.Пүрэвдорж

Оюутны санаачлагын тэтгэлэг:

  1. “Book café байгуулах төсөл Төслийн ахлагч  Б.Өлзийтулга
  2. "Оюутны дотуур байранд хувцас цэвэрлэгээ, арчилгааны төвлөрсөн цэг байгуулах" төсөл Төслийн ахлагч  Г.Төгөлдөр                       
  3. "Оюутны цахим хөдөлмөр зуучлалын систем" төсөл  Төслийн ахлагч Б.Чимэдцэрэн  төслүүд амжилттай хэрэгжиж  төслийн ахлагч нар өөрсдийн төслийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийлээ.     

           

Мэдээ: Д.Болор-Эрдэнэ

Photo by: bulgaa