2016 оны есдүгээр сарын 6-ны өдрийн ректорын зөвлөлийн хурлаар Монгол Улсын  Шинжлэх ухаан, Технологийн Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 11 тоот тогтоолоор ШУТИС-ийн “Дэд профессор, профессор цол олгох журам”-ын шаардлагыг ханган биелүүлсэн тул Боловсролын салбарт идэвхи, зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн ахлах багш У.Амарзаяа дэд профессор цол хүртэж, үнэмлэх дипломоо гардан авлаа.Цаашдын сурган хүмүүжүүлэх ажилд тань өндрөөс өндөр амжилт хүсье.

ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ