Эрдмийн баяр хүндэтгэл ёслолын үйл ажиллагаанд тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Энхбат, ШУТИС-ийн БуХС-ийн БАТС-ийн хөтөлбөр хариуцсан профессор, доктор (Ph.D) М.Банзрагч, Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар болон төгсөгчид, эцэг эхчүүд оролцлоо.

Уул уурхайн салбарын боловсон хүчнийг бэлтгэх үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль 2015-2016 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын 9 мэргэжлээр 149 оюутан, Магистрын сургалтын 5 мэргэжлээр 83 оюутан, МСҮТ-ийг 32 суралцагч, орос хэлний бэлтгэл ангийг 25 суралцагч, Ахлах сургуулийг 30 сурагч төгсөж байгаа юм.

                   Эрдмийн баяр хүндэтгэл ёслолын үйл ажиллагааг нээж ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Технологийн сургуулийн Эрдмийн Зөвлөлийн дарга, доктор(Ph.D), дэд профессор С.Эрдэнэбат:  

                   2015-2016 оны хичээлийн жил оюутан суралцагчид, багш сурган хүмүүжүүлэгчдийн хувьд амжилт бүтээл дүүрэн байлаа.

Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр төгсөгч Ренчиндоржийн Баяржаргал

Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр төгсөгч Насантогтохын Булгантамир

Цахилгаан систем автоматжуулалт мэргэжлээр төгсөгч Х.Эрдэнэтуяа Орхон аймгийн Засаг даргын Жуух бичгээр

Цахилгаан систем автоматжуулалт мэргэжлээр төгсөгч С.Лхам-Осоржам Баян-Өндөр сумын Засаг даргын өргөмжлөлөөр

 

Сургуулиа амжилттай төгссөн оюутнууддаа  баяр хүргэж, ажлын амжилт хүсье. 

 

 

 

 

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах