ОХУ-ын Эрчим хүчний их сургууль (МЭИ)-ийн ректор Николай Димитриевич Рогалев тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэр ХХК болон Технологийн сургууль дээр  2016 оны 06-р сарын 05-06-ны өдрүүдэд ажиллав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрчим хүчний их сургууль (МЭИ)-ийн Гадаад харилцаа эрхэлсэн проректор Замолодчиков В.Н, гадаад харилцааны газрын дарга Тарасов А.Е, профессор Молодюк В.В, ШУТИС-ийн ЭХС-ийн ЭНБД Б.Бат-Эрдэнэ, захиргаа мониторингийн газрын мэргэжилтэн Л.Гүрбазар нар оролцжээ.

Төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Ерөнхий эрчим зүйн хэлтсийн дарга Ш. Төрбат болон Технологийн сургуулийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

ОХУ-ын Эрчим хүчний их сургуулийг төгсөөд  Эрдэнэт үйлдвэр ХХК-нд ажиллаж байгаа төгсөгчдийн төлөөлөл Э.Мөнхзаяа (ЭЗМХ), Ч.Отгончимэг (ЗМЗ), Ч.Эрдэнэбат (Цахилгаан цех), Н.Янжмаа (БФ) нар уулзалтанд оролцов.

Технологийн сургууль Москвагийн Эрчим хүчний их сургуультай хамтран ажиллах магистр, докторын сургалтанд  төгсөгчид болон компанийн ИТА-аас элсүүлэн сургах ажлыг зохион байгуулах, эрчим хүчний сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн мэдээлэл солилцох, үнэ тариф, стандартууд болон техникийн оношлогооны талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажлын хэсгийг хоёр талаас байгуулахаар тохиролцов.

Уулзалтын үеэр 2016-2017 оны хичээлийн жилд Технологийн сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр бакалаврын дипломын төсөл хамгаалсан 4 оюутан Москвагийн Эрчим хүчний их сургууль (МЭИ)-ийн  магистрантурт суралцах хүсэлтээ гаргалаа.

  • Энэ нийтлэлийг хуваалцах