Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “Оюутны бүтээлч санаачилгыг дэмжих төслийн өрсөлдөөнт тэтгэлэг”-т манай сургуулийн оюутнуудын

АМБТ-3ангийн оюутан Б.Өлзийтулга ахлагчтай баг /А.Халиунаа,З.Оюундарь,О.Ёндонсамбуу/ нарын “Book cafe” Эрдэнэт хотод байгуулах төсөл;

АМБТ-3ангийн оюутан Г.Төгөлдөр ахлагчтай, баг /Ц.Мөнхзул, Ц.Дэмүүл, П.Баярцэнгэл/ нарын “Оюутны дотуур байранд хувцас цэвэрлэгээ, арчилгааны төвлөрсөн цэг байгуулах”төсөл;

ЦСА-3ангийн оюутан Б.Чимэдцэрэн ахлагчтай, /Зөвлөх:МТ-4ангийн оюутан Э.Алдарболд, ЦСА-3 ангийн оюутан Б.Ариунзаяа, Э.Золжаргал/ нарын “Оюутны цахим хөдөлмөр зуучлалын систем” төсөлүүд шалгарч тус тус гурван сая төгрөгийн тэтгэлэг авахаар боллоо.