"Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн Механикийн багш нар 2019 оны 18-20-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотын Үндэсний Судалгааны Техникийн Их Сургууль (ҮСТИС) дээр ажиллаад ирлээ.

Ажлын зорилго нь:

  1. Гагнуурын лабораторийн иж бүрдэл, гагнуурын дадлага хийхэд шаардлагатай бэлдэц, туслах хэрэгслүүдийг хэрхэн бэлддэг болон гагнуурын үйлдвэрлэлийн үр дүнд хэрхэн хяналт тавьдаг талаар судлах
  2. Гагнуурын үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр тус сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах
  3. Тус сургуулийн номын санд сууж холбогдох ном сурах бичиг, ЭШ-ний ажлуудтай өөрсдийн судалгааны чиглэлийн хүрээнд танилцах
  4. Гагнуурын сургалтын хувьд богино хугацааны хөтөлбөр, цаашид мэргэжил дээшлүүлэх боломжийг эрэлхийлэх
  5. Магистрантур, аспирантур, докторантурт багш нар, төгсөгчдөөс суралцуулах боломжийг судлахад оршиж байлаа.

ҮСТИС(ИРНИТУ) –ийн Машин үйлдвэрлэл, гагнуурын тоног төхөөрөмж, технологийн тэнхим, Автотээврийн тэнхмүүд дээр ажилласан. Гагнуурын лаборатори, CNC боловсруулалтын лаборатори зэргээр орж үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн байдалтай танилцсан. CNC боловсруулалтын лаборатори нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байлаа. Онгоцны үйлдвэрт зориулсан хөнгөнцагааны хайлш, титаны хайлш боловсруулах мөн композит материал бэлтгэх талаар сайн ажиллаж байна.

Автын тэнхимийн судалгааны ажлын лаборатори, автомашины хөдөлгөөний тогтворшлын зэргийг үнэлэх иж бүрэн төхөөрөмж, стендүүдтэй танилцсан. Эдгээр нь магистрант, аспирант, докторантуудын судалгаа, боловсруулалтын ажлын үр дүн байсан. Ахлах багш Б.Нямбатыг Автотээврийн тэнхмийн эрхлэгч, Sc.D, проф. Федотов А.И өөрийн аспирант болгон авлаа. Ахлах багш Б.Пүрэвдорж Машин үйлдвэрлэл, гагнуурын тоног төхөөрөмж, технологийн тэнхимийн эрхлэгч, Sc.D, проф Зайдес С.А- той докторантурт элсэх боломжийн талаар ярилцаж, өөрийн хийж буй судалгааны ажлынхаа талаар түүнд ойрын хугацаанд мэдээлэл дамжуулж, цаашид хамтран ажиллах гарц, боломжийг судлахаар тохиролцов. Тэнхимийн эрхлэгч С.Эрдэнэбат Зайдес С.А-той 2+2 хөтөлбөрийн талаар ярилцан, бэлтгэн гаргаж буй тэнхмүүдийн зүгээс ямар ч асуудалгүйгээр энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн эхний алхам нь "Эрдэнэт цогцолбор" дээд сургууль, цаашилбал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зүгээс ИРНИТУ-ын Ректор Корняков-т хандсан албан захидал бичихээс эхлэх юм гэдэг дээр санал нэгдлээ.  Номын сангийн үйл ажиллагаатай танилцсан. Энд ямар ч материал түүний дотор диссертаци, ЭШ-ий өгүүлэл, сэтгүүлүүдтэй онлайн болон цаасан хэлбэрээр түргэн шуурхай танилцах боломжтой байна.

  • Энэ нийтлэлийг хуваалцах