Технологийн сургуулийн “Оюутны дотуур байрны цахилгаан хангамжийг Сэргээгдэх эрчим хүчний нарны фото үүсгүүр бүхий системээр хангах нь” төслийг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд 2019 оны 12-р сарын 23-нд Эрчим хүч, Мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор, доктор Б.Хээрийнбаатар ахлагчтай баг “Айл өрх болон албан байгууллагын цахилгаан хангамж, дулааны асуудлыг сэргээгдэх эрчим хүчний нарны эх үүсвэрээр шийдвэрлэх нь” сэдэвт сургалт, уулзалтыг зохион байгууллаа.

Сургалтад сэргээгдэх эрчим хүчний нарны эх үүсгэврээр эрчим хүчээ шийдвэрлэх сонирхолтой Эрдэнэт хотын 50 гаруй иргэд болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын инженер техникийн ажилтнууд оролцлоо.

Сургалтын дараах агуулгын хүрээнд зохион байгуулагдсан.

  1. Сэргээгдэх эрчим хүчний судалгаа, төрөл, тэдгээрийг ашиглах боломж, хэрэгжүүлсэн туршлага, Доктор, дэд профессор Б.Хээрийнбаатар;
  2. Нарны станцын тоног төхөөрөмжийн сонголт, нарны коллекторын ажиллагааны зарчим, багш А.Түвшинжаргал;
  3. Нэг ба гурван фазын хэлхээ, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлтийн хяналт, тооцоо, үр ашиг, багш Ш.Сансарсайхан;
  4. Нарны эрчмийн хуримтлуур, аккумуляторын батарей сонголт, ахлах багш С.Будхүү;
  5. Нарны станцын ухаалаг инвертороос сүлжээ үүсгэн мэдээлэл дамжуулах, хянах, нарны эрчим хүчний судалгаа хийх боломж, багш У.Баттулга;
  6. Нарны судалгааны лаборатори танилцуулах, багш Б.Хээрийнбаатар, А.Түвшинжаргал, лаборант Х.Эрдэнэтуяа нар гүйцэтгэлээ.

Сургалт, уулзалтыг зохион байгуулснаар Орхон аймаг бүс нутгийн иргэд аж ахуйн нэгж Нарны эрчим хүч ашиглан цахилгаан хангамжаа шийдвэрлэх, тоног төхөөрөмж сонгоход нь тусламж үзүүлэх ач холбогдолтой боллоо.

Сургалтад хамрагдсан нийт иргэдэд сертификат олгов. Цаашид энэ төрлийн сургалт уулзалтыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулах, улмаар сонирхсон иргэдэд тоног төхөөрөмж сонгох, тооцоо хийх, төхөөрөмжийг суурилуулах, асаалт тохируулга хийхэд хамтран ажиллахаар санал солилцов.

  • Энэ нийтлэлийг хуваалцах