Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэн ажлын байртай болоход “Скиллстек” мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, “ЖИ СИ АР Монголиа” ХХК, “Оюу толгой” ХХК зэрэг байгууллагууд хамтран мэргэжлийн сургалтын хүрээнд техник мэргэжлийн суурь олгох Австралийн хөтөлбөрийг сонгогдсон 7 сургуулиудад төсөл санаачлан хэрэгжүүллээ. Бид төслөөр:

  • Монгол улсад хэрэгжиж буй томоохон төслүүдэд шаардагдах техникийн боловсрол бүхий мэргэжилтэй ажиллах хүчний эрэлт хэрэгцээ, тоо болон чанарын талаас нь хангахын тулд хүний нөөцийг зөв ашиглах, цаашид үргэлжлүүлэн хөгжүүлж, ажлын байранд зуучлах, ажлын байраар хангах. 
  • Оюу Толгой ХХК-ны тодорхойлсноор Скиллсет 1-р түвшин, Австралийн инженерийн суурь ур чадварын шаардлагад нийцүүлэн сургах зорилго тавьж ажиллалаа.

Төслийн үр дүнд:

  • Сургалтын менежментийн электрон систем сургууль дээрээ нэвтрүүлсэн.
  • Техник мэргэжлийн суурь олгох Австралийн хөтөлбөрөөр анх удаа сургалт зохион байгуулж, 38 суралцагч инженерийн суурь чадамж эзэмшин, амжилттай төгслөө. Амжилттай суралцсан төгсөгчдөөс М.Бүргэдбаатар, Б.Даваадорж нар JCR Mongolia компаниас Механик ажлын байрны ярилцлагад тэнцэж, ажлын урилга гардаж авлаа.
  • Багш нар Скиллсет 1-р түвшний ур чадварыг өөрсдөө эзэмшиж, сургаж үнэлэх чадвартай болсон.

Техник мэргэжлийн суурь олгох Австралийн хөтөлбөрийг Технологийн сургууль мэргэжлийн боловсрол, сургалтандаа цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Баталгаажсан сургалтын материал, агуулгуудыг цаашид Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын мэргэжлийн сургалтад хэрэгжүүлэх, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажил олгогчийн шаардлагад Скиллсет 1-р түвшнийг  баталгаажуулах зэрэг олон авч хэрэгжүүлэх боломжийг “Ур чадвар-үйлдвэрлэлд” төсөл бидэнд олголоо.

  • Энэ нийтлэлийг хуваалцах