ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО-МАНЛАЙЛАЛ

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

ЗОРИЛГО:

Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааны зорилго, зорилтыг тодорхойлох, бэлтгэл ажлыг хангахад дэмжлэг үзүүлэх.

ҮР ДҮН:

  • 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын ажлуудыг тодорхойлох, төлөвлөгөө боловсруулах
  • Технологийн сургуулийн сургалтын 7 мэргэжлийн  хөтөлбөрт үнэлгээ хийх
  • Сургалтын зорилт, зорилго, төлөвлөгөөний дагуу шалгуур үзүүлэлт тодорхойлох
  • Технологийн сургуулийн сургалтын үйл ажиллагааны хөгжлийн стратеги, чиг хандлагын дагуу хүн бүр өөрийн хөгжлийн төлөвлөлтийг тодорхойлох.

ХАМРАХ ХҮРЭЭ:

  • Сургуулийн удирдлага
  • Багш нар
  • Ажилтнууд

СУРГАЛТЫН АГУУЛГА, ОНЦЛОГ:

  1. Харвардын Бизнесийн сургуулийн эрдэмтэн, багш нарын боловсруулсан агуулга, дадлага ажлын дагуу Технологийн сургуулийн сургалтын үйл ажиллагааны стратегийн гүйцэтгэлийг үнэлнэ.
  2. Дэлхийн шилдэг их дээд сургуулиудын шалгуурын дагуу Технологийн сургуулийн сургалтын үйл ажиллагааны болон сургалтын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг үнэлж тодорхойлно.
  3. Стэнфордын Их сургуулийн багш Жим Коллинзийн судалгааны үр дүнд бичсэн ”Сайнаас Аугаад дэвших нь” бүтээлээс суралцана.
  4. Сургалтын 70 хувийг дадлагын ажил гүйцэтгэх замаар зохион байгуулна.

СУРГАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ, АНХААРАХ ЗҮЙЛ:

  • Нийт оролцогчид багаар ажиллах боломжтой байна.
  • Мэргэжлийн хөтөлбөр тус бүр хэвлэмэл байдлаар 2 ширхэг байхаар бэлтгэнэ.
  • Сургалтын танхим тав тухтай байхаар бэлтгэж самбар, үзэг, цаас зэргээр хангана.
  • Оролцогчид цаг баримталж, ажил хэрэгч байдлаар сургалтын тогтоосон дүрмийг баримтлан, идэвхтэй хамтарч ажиллана.
  • Проектор, дэлгэц, бусад холбогдох техник тоног төхөөрөмж бэлтгэсэн байна.
  • Дадлага ажлын хуудас бүрийг оролцогчдын тоогоор хэвлэж бэлтгэнэ.
  • Хоол, цайны эрүүл аюулгүй байдалд анхаарна.

СУРГАЛТЫН БАГ

ХУГАЦАА

ҮЙЛ АЖИЛЛАГАА

ХАРИУЦАХ ЭЗЭН

2017 оны 8 сарын 21, Даваа гараг

Оролцогчид: Нийт багш, ажилтнууд

9:00-10:00

Сургалтын танилцуулга.

Технологийн сургуулийн бодлого, зорилго, зорилт (ISO 9001 стандартын 5.2, 6.1, 6.2, 8.1 дэх заалтууд).

С.Давааням, Ph.D.

10:00-10:45

Санхүүгийн боловсрол зайлшгүй болох нь

• Иргэдийн санхүүгийн боловсрол.

•  Санхүүгийн боловсрол зайлшгүй чухал болох үндэслэл .

МУИС-ийн багш доктор,профессор Л.Оюун

10:45-11:00

Цай завсарлага

 

11:00-11:45

Санхүүгийн боловсролын өнөөгийн тогтолцоо, цаашдын хандлага

МУИС-ийн багш доктор профессор Л.Оюун

11:45-13:15

Өрхийн орлого, бүтэц

•   Мөнгөний удирдлага

•   Орлогын бүтэц, үнэт цаасны зах зээл

•   Зардлын бүтэц, ангилал

Өрхийн санхүүгийн удирдлага

•   Хадгаламж, түүний удирдлага

•   Зээлийн удирдлага

•   Өрхийн баялаг

•   Өрхийн тайлан тэнцэл

•   Зээлжих чадвар

•   Өрхийн санхүүгийн төлөвлөлт, түүний үе шат

МУИС-ийн багш доктор,профессор Л.Оюун

13:15-14:30

Өдрийн хоол

 

Оролцогчид: Нийт багш, сургалтын ажилтнууд

14:30-15:00

Лекц №1: Сургалтын хөтөлбөрийн үр дүн

Б.Насанбаяр, Ph.D.

15:00-15:45

Дадлага ажил-1: Бакалаврын хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох

Нийт оролцогчид

Удирдагч багш:

Б.Насанбаяр,Ph.D.

С.Давааням,Ph.D

15:45-16:00

Цай завсарлага

16:00-16:45

Дадлага ажил-2: Сургуулийн хөтөлбөрийн үр дүн-хийх ажлын чиг үүрэгтэй хэрхэн холбогдох (Багш, ажилтнууд тус тусдаа багаар ажиллах)

16:45-17:15

Илтгэл №1: Хөтөлбөр боловсруулах бүтцийн төсөл танилцуулах

Ч.Амарсанаа, Сургалтын менежер

17:15-18:00

Дадлага ажил-4: Хөтөлбөрийн бүлэг тус бүрийн талаар нэгдсэн ойлголтоо тодорхойлох

Нийт оролцогчид

 

18:00-18:10

Өдрийн дүгнэлт

С.Давааням,Ph.D

Өдрийн хүрэх үр дүн:

1. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлтүүд тодорхой болно.

2. Сургалтын хөтөлбөрийг үнэлэх, хэрэгжүүлэх үүрэг оролцоог тодорхойлох

2017 оны 8 сарын 22, Мягмар гараг

Оролцогчид: Нийт багш, сургалтын ажилтнууд

9:00-09:20

Бичлэг №1 Ken Robinson “Changing education paradigms-Боловсролын талаарх ойлголтын өөрчлөлт” орчуулгатай

Н.Сэлэнгэ, багш

09:30-10:00

Лекц №2 Ажил даалгах  (5.3)

Удирдагч багш:

Б.Насанбаяр, Ph.D.

С.Давааням, Ph.D.

Сургалтын алба

 

10:00-10:20

Дадлага ажил-6: Ажил даалгах чадвараа үнэлэх (7.1.2)

Нийт багш нар

10:20-10:50

Лекц №3 Үр дүнд суурилсан сургалтын үнэлгээ (8.5.1)

10:50-11:10

Цай завсарлага

11:10-12:10

Дадлага ажил-5: Хөтөлбөрийн үр дүн ба оюутны мэдлэг, чадвар, хандлагыг үнэлж ирсэн бидний туршлагын холбоо хамаарал тохирцыг үнэлэх

12:10-12:40

Дадлага ажил-7: SWOT шинжилгээ, дүгнэлт (8.1.d)

Б.Насанбаяр,Ph.D

Д.Болор-Эрдэнэ,Ph.D

12:40-13:10

Дадлага ажил-8: Гол үр дүнгийн зорилго, хэмжүүрийг тодорхойлох, дүгнэлт (8.1.b)

13:10-14:30

Өдрийн хоол

 

14:30-16:00

Дадлага ажил-9: Хувь хүний өөрийн хөгжлийн төлөвлөлт, дүгнэлт (8.5.1.е)

Нийт оролцогчид

Удирдагч багш:

Б.Насанбаяр,Ph.D.

С.Давааням, Ph.D.

16:00-16:15

Завсарлага, цай

16:15-17:45

Дадлага ажил-10: 2017-2018 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөг үйл ажиллагаа, сар бүрээр гаргах, дүгнэлт (8.6) (тэнхим, захиргаа аж ахуйн баг тус бүр гаргах)

17:45-18:00

Өдрийн дүгнэлт       

С.Давааням, Ph.D

Өдрийн хүрэх үр дүн:

1. Технологийн сургуулийн сургалтын үйл ажиллагааны (үйлчилгээний) хөгжлийн зорилго, төлөвлөгөө, шалгуур үзүүлэлт

2. Хичээлийн жилийн төлөвлөгөө гарна

2017 оны 8 сарын 23, Лхагва гараг

Оролцогчид: Нийт багш, сургалтын ажилтнууд

9:00-10:00

 Дадлага ажил-11: Сургуулийн хөгжлийн стратеги-Шалгуур үзүүлэлт тодорхойлох, дүгнэлт

Нийт багш, ажилтан баг тус бүрдээ  ажиллах

10:00-11:00

Дадлага ажил-12: 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтийг хэрхэн зохион байгуулах тухай, дүгнэлт

Нийт оролцогчид

Тэнхмийн эрхлэгч

11:00-11:10

Завсарлага, цай

 

11:10-13:15

Тэнхим бүр хөтөлбөрөө шинэчилсэн бүтцээр сайжруулах,

ЗАА баг хөтөлбөр хэрэгжүүлэхэд бидний оролцоо, ажиллагаа төлөвлөх

Нийт оролцогчид

Тэнхмийн эрхлэгч

13:15-14:30

Өдрийн хоол

 

14:30-16:00

Илтгэл №3: Хөтөлбөрийн танилцуулга  тэнхим тус бүрээр

Нийт оролцогчид

Тэнхмийн эрхлэгч

16:00-16:10

Завсарлага, цай

16:10-17:00

Дадлага ажил-13: Сургалтын хөтөлбөрийн үндэслэл үнэлэх, дүгнэлт (8.2)

17:00-17:45

Дадлага ажил-14: Сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилтууд үнэлэх, дүгнэлт (8.1)

17:45-18:15

Илтгэл №4  Номын сан, оюутан уншдаг номын судалгаа танилцуулга (Хамгийн их хэрэгцээтэй ном нийт номын хэдэн хувь, огт хэрэглэгддэггүй номын төрөл тоо хувь)

Д.Цэнд-Аюуш, номын санч

Өдрийн хүрэх үр дүн:

1. Хөтөлбөр сайжруулсан хувилбар төсөл байдлаар гарах

2. Сургалтын орчны өнөөгийн болон цаашдын шаардлага хэрэгцээ тодорхойлогдсон байна

2017 оны 8 сарын 24,  Пүрэв гараг

Оролцогчид: Нийт багш, сургалтын ажилтнууд

9:00-09:45

Илтгэл №5 Сургалтын орчны судалгаа танилцуулга (Лаборатори, тоног төхөөрөмж, анги танхим, боломж нөхцөл хэрэглээ)

О.Баярбат, ХАБЭА-н мэргэжилтэн

09:45-10:30

Лекц №4 Хөтөлбөрийн хөгжил-Багшийн хөгжил

Д.Болор-Эрдэнэ, Ph.D

10:30-10:45

Завсарлага, цай

 

10:45-11:15

 Лекц №5 Гүйцэтгэлийн үнэлгээ (7.1.5)

Б.Насанбаяр, Ph.D.

11:15-11:45

Дадлага ажил-15: Ажлын гүйцэтгэлийн үнэлэх, дүгнэлт

 

 Нийт оролцогчид

11:45-12:30

Дадлага ажил-16: Ажлын гүйцэтгэлийг үнэлэх уулзалтыг дүгнэх

12:30-13:15

Дадлага ажил-17: Хөгжлийн төлөвлөгөө боловсруулах

13:15-14:30

Өдрийн хоол

14:30-15:15

2017-2018 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөнд дүгнэлт хийх, сайжруулах

15:15-16:00

Илтгэл:6 Хичээлийн хөтөлбөрийн ерөнхий чиглэл, бүтэц танилцуулга

Ч.Амарсанаа, сургалтын менежер

16:00-16:15

Завсарлага, цай

 

16:15-16:45

Дадлага ажил 18: Тэнхим тус бүр нэг хичээлийн загвар хөтөлбөр гаргаж танилцуулах

 

 

Нийт оролцогчид

16:45-17:15

Дадлага ажил 19: Хичээл, үйл ажиллагааг хөтөлбөрийн үр дүнд баримжаалан хэрхэн сонирхолтой үр дүнтэй хэрэгжүүлэх аргачлал, арга замыг тодорхойлох

17:15-17:45

Дадлага ажил 20: Оюутны хөгжлийн үйл ажиллагааг хэрхэн хөтөлбөрийн үр дүнтэй уялдуулан зохион байгуулах боломж

17:45-18:00

Семинарын дүгнэлт                                                     

С.Давааням, Ph.D.

2017 оны 8 сарын 25,  Баасан гараг

Оролцогчид: Нийт багш, ажилтнууд

9:00-17:00

ХАБЭА-н нийт ажилтны сургалт

Бизнес төлөвлөгөө

О.Баярбат

Н.Баярсайхан

  • Энэ нийтлэлийг хуваалцах