Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн дэргэдэх Ахлах сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн 10-р анги, 11-р анги, 12-р ангидаа элсэлтээ авч эхэллээ.

Манай сургуулийн давуу тал:

  • Нэг анги дүүргэлт 24 сурагчтай
  • Математик, Физик, Хими, Англи хэлний хичээлийг илүү цагаар ордог
  • Мэргэжлийн өндөр ур чадвартай багш нар хичээл заадаг
  • Сурагчдыг Математик, Физик, Хими, Англи хэлний хичээлээр олимпиадад бэлтгэж оролцдог
  • Олимпиадад амжилттай сайн оролцдог сурагч сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах боломжтой
  • Технологийн сургуульд элсэн суралцвал эхний хичээлийн жилдээ сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцана
  • Төгссөн сурагчид ЭЕШ-аар өндөр оноо авдаг 

МАТЕМАТИК, ФИЗИК, ХИМИЙН хичээлүүдээр улс, аймаг, бүсийн олимпиадын амжилтыг үндэслэн сургалтын төлбөрийн дараах хөнгөлөлтийг олгоно.

Олон улсын олимпиадад шалгаран оролцвол: Сургалтын төлбөрийн 100%

Улсын олимпиадын III-ын даваа: 1-3 байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 100%

Улсын олимпиадын II-ын даваа: 1-3 байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 30%

Улсын чанартай олимпиад: 1-3 байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 10%

Бүсийн чанартай олимпиад: 1-3 байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 5%

Тив, дэлхийн хэмжээний оюуны болон бусад спортын төрлүүдээр:

байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 40%

Ахлах сургуульд суралцаж төгссөн сурагч Технологийн сургуульд элсэн суралцвал эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг дараах хувиар хөнгөлнө.

Элсэлтийн ерөнхий шалгалтын МАТЕМАТИК, ФИЗИК, ХИМИЙН хичээлээр:

  • 770 дээш оноо авсан элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 75%
  • 600 дээш оноо авсан элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50%
  • Сургуулийн босго онооноос дээш оноо авсан элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 30% тус тус хөнгөлнө.

Элсэлтийн шалгалтыг 2017 оны 05 сарын 20-ны 09.00 цагаас Математик, Физик, Химийн хичээлээр авна.

Бүртгэл 2017 оны 05 сарын 15-наас 05 сарын 19-ний өдрүүдэд ТС-ийн Ахлах сургуулийн оюутны байрны 107 тоот өрөөнд явагдана.

Бүртгүүлэхээр ирэхдээ:

  1. 3х4 хэмжээтэй цээж зураг 1%
  2. Бүртгэлийн хураамж 5000 төг

Холбоо барих утас: 0135273198, 99855353, 99350086

Технологийн сургуулийн дэргэдэх Ахлах сургууль

  • Энэ нийтлэлийг хуваалцах