СУУРЬ ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭНХИМ

Тэнхимийн зорилго:

Оюутан, суралцагчийн эрэлт хэрэгцээнд суурилсан сургалт бүхий, эрдэм шинжилгээ судалгаа, нийгэм олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаагаар баримжаалсан хамт олон болох

Зорилт:

  • Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх
  • Үр дүнд суурилсан сургалтыг нэвтрүүлэх
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чадавхийг сайжруулах
  • Нийгэм, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг  бүс, орон нутгийн түвшинд өргөжүүлэх

Үүсэл хөгжлийн тойм:

  • Суурь шинжлэх ухааны тэнхим нь тус сургууль  дээд боловсролын сургалт явуулах болсонтой холбогдуулан 1999 онд “Ерөнхий эрдмийн тэнхим” нэртэйгээр байгуулагдсан.
  • 2006-2013 онд үйл ажиллагаа нь өргөжин профессорын багийн зохион байгуулалтад шилжсэн ба Байгалийн ухааны ба Хүмүүнлэгийн ухааны хоёр чиглэлээр салбарлан тус тусдаа бие дааж ажиллах болсон. 
  • 2014 оноос хойш бүтэц зохион байгуулалтын шинэчлэлтээр “Суурь шинжлэх ухааны тэнхим” нэртэйгээр   Байгалийн ухааны болон Хүмүүнлэгийн ухааны тэнхимүүд нэгдэн зохион байгуулагдсан.

Үйл ажиллагааны чиглэл:

Өнөөгийн байдлаар тус тэнхимд математик, байгалийн ухаан, эдийн засаг, менежмент, нийгмийн ухаан, гадаад хэлний чиглэлүүд хамаардаг ба сургалт, эрдэм шинжилгээ, төсөл, хөтөлбөрт ажлууд, нийгэм, олон нийтийн болон бусад ажлуудыг гүйцэтгэж ажиллаж байна.

Сургалт:

Бакалавр, магистр, ахлах сургууль, мэргэжлийн сургалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажиллагчид, удирдах ажилтнуудад зориулсан хүний болон бизнесийн хөгжил, удирдах ажилтны зорилтот сургалтуудыг хэрэгжүүлж байна. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай хамтран үйлдвэрлэл, хүний нөөц, санхүү, ХАБЭА, бүтээмж, төрийн захиргааны менежментийн магистрын түвшний сургалтын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл:

Орон нутаг, байгууллагын хөгжил, менежмент, материал судлал, хими технологи, экологи,  боловсрол судлал, философи, хэл шинжлэл

Нийгэм, олон нийтэд чиглэсэн томоохон үйл ажиллаанууд:

  • Математик-Байгалийн ухааны бүсийн олимпиад
  • Сэтгэх чадварын олимпиад
  • Шатрын бүсийн нээлттэй тэмцээн
  • Ерөнхий боловсролын сурагчдад зориулсан шатрын тэмцээн
  • Орос хэлний олимпиад
  • Англи хэлний олимпиад
  • Ерөнхий боловсролын сурагчдад зориулсан сагсан бөмбөгийн тэмцээн
  • Бүтээмж-Инновацийн хөдөлгөөн, үйл ажиллагаа
  • Улсын химийн олимпиад

Тэнхимийн дэргэдэх нэгжүүд:

  • Ахлах сургууль (Инженерийн баримжаатай гүнгийрүүлсэн сургалт)
  • Гадаад хэлний төв (Англи, орос хэлний урт богино хугацааны сургалтууд, ОХУ-ын Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн салбар)

Багшлах бүрэлдэхүүний тухай мэдээлэл