Уул уурхайн тэнхим

Тэнхимийн зорилго:

НИЙГЭМ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН ХӨГЖЛИЙН ШААРДЛАГЫГ ХАНГАСАН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ, СУРГАЛТ-ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЖ, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БОЛОВСРОЛ ОЛГОХ ЗАМААР МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ

 

Зорилт:

  1. Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх
  2. Үр дүнд суурилсан “Ашигт малтмал баяжуулалтын технологи”, “Уул уурхайн ашиглалтын технологи”, “Металлурги, металлын технологи” хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх
  3. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх

 

Үүсэл хөгжлийн тойм:

  • Уул уурхайн тэнхим нь тус сургууль дээд боловсролын сургалт явуулах болсонтой холбогдуулан 1999 онд “Техник технологийн тэнхим” нэртэйгээр байгуулагдсан.
  • 2006-2013 онд үйл ажиллагаа нь өргөжин профессорын багийн зохион байгуулалтад шилжсэн
  • 2014 оноос хойш бүтэц зохион байгуулалтын хувьд Уул уурхайн тэнхимийн зохион байгуулалтаар ажиллаж байна

 

Үйл ажиллагааны чиглэл:

Өнөөгийн байдлаар тус тэнхимд “Ашигт малтмал баяжуулалтын технологи”, “Уул уурхайн ашиглалтын технологи”, “Металлурги, металлын технологи” мэргэжлүүдээр бакалавр болон “Уул уурхайн ашиглалтын технологи”, “Ашигт малтмал баяжуулалтын технологи” мэргэжлүүдээр магистрын сургалт, эрдэм шинжилгээ, төсөл, хөтөлбөрт ажлуудыг гүйцэтгэж байна.

 

Сургалт:

Бакалавр, магистр, мэргэжлийн сургалт, хамтын ажиллагаатай аж ахуй нэгжүүдийн захиалгат сургалтуудыг хэрэгжүүлж байна. ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтарсан “Ашигт малтмал баяжуулалтын технологи”, “Уул уурхайн ашиглалтын технологи” мэргэжлүүдээр магистрын сургалтын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

 

Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл:

Эрдэс боловсруулалт, металл бүтээгдэхүүний дотоод бүтцийн судалгаа, уурхайн далангийн тогтворжилт, хаягдлын сангийн байгууламж, уурхайн нөхөн сэргээлт, мониторинг

 

Тэнхимийн дэргэдэх нэгжүүд:

  • Эрдэс боловсруулалтын лаборатори
  • Металл судлалын лаборатори