МЕХАНИКИЙН ТЭНХИМ

      Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захиралын 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн А/563 тоот тушаалаар Технологийн сургуулийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Механикийн тэнхим үүсгэн байгуулагдаж, эрхлэгчээр С.Эрдэнэбат (Ph.D, дэд профессор, зөвлөх инженер) ажиллаж байна.

Тэнхимийн зорилго

Нийгмийн болон ажил олгогчдын хэрэгцээнд нийцсэн, мэргэжлийн хувьд өргөн мэдлэгтэй, мэргэжлээрээ цаашид үргэлжлүүлэн суралцах хүсэл эрмэлзэлтэй, аливаа үйлийг зөв гүйцэтгэх дадал бүхий төгсөгчдийг таатай орчинд суралцуулан төгсгөх.

  Сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн сургалтын, бакалаврын, магистрын сургалт гэсэн 3 үндсэн чиглэлээр явуулдаг. Үүнд:

Бакалаврын түвшинд:

  • Механик инженер
    • Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер / өдөр, эчнээ/
    • Үйлдвэрлэлийн механикжуулалтын инженер /өдөр/
  • Автын инженер /өдөр, эчнээ/

Магистрын түвшинд:

  • Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер
  • Автын инженер

Мэргэжлийн сургалтын чиглэлүүд:

  • Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн засварчин
  • Хүнд машин механизмын засварчин
  • Метал боловсруулах суурь машины оператор
  • Хүнд машин механизмын оператор
  • Гагнуурчин
  • Насосны машинч
  • Гүүрэн краны оператор


МЕХАНИКИЙН ТЭНХИМИЙН БҮРЭЛДЭХҮҮН