Сүлд дуу

      Энэ дууг 2002 онд "Эрдэнэт" үйлдвэрийн 25 жилийн ойг угтаж зохион байгуулсан "Эрдэнэсийн эзэд" урлагийн наадмын үеэр яруу найрагч Д.Дашдондов үгийг нь бичиж тус сургуулийн багш У.Наранмандах ая оруулан оюутнуудынхаа хамт дуулж, олны сонорт анх удаа хүргэж урлагийн наадмын шинэ уран бүтээлийн шагнал хүртсэн юм. Тэр цагаас хойш энэ дуу манай сургуулийн сүлд дуу болон дуулагдаж байна.


     Технологийн Сургууль

   Эрин зууны манлай Эрдэнэтийн

   Эрдэм ухааны уурхай болсон

   Маргад эрдэнэ номын гэгээтэй

   Манай сургууль сайхан сургууль аа

        Чанад нууцын аргад нэвтрэх

        Чандмань эрдэнийн шидэт түрхүүрийг

        Атгуулж өгсөн ачтай сургуулиа

        Амьдрал туршдаа хайрлаж явья даа

   Хээнцэр ганган оюутны жилүүд

   Хэцүүг давсан шалгалтын өдрүүд

   Хэний ч өмнө нүүр улайхгүй

   Хичээж олдог сайхан мэргэжил

        Олны төлөө амиа зориулсан

        Отгонтэнгэрийн цуутай хүүгээр

        Овгийн алтан үсгээ сийлсэн

        Оюун ундрах суутай сургууль аа