Бакалаврын элсэлтийн хөтөлбөр

            Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль нь монгол улсын уул уурхайн салбарт 110.000 гаруй мэргэжилтэй ажилтан, 1800 гаруй бакалаврын зэрэгтэй, 300-аад магистрын зэрэгтэй инженерүүдийг бэлтгэн гаргасан 40 гаруй жилийн баялаг туршлага хуримтлуулсан Монгол улсын тэргүүлэх сургуулийн нэг юм.

 

                2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ДАРААХ ЧИГЛЭЛЭЭР ЭЛСЭЛТ АВНА

 Бүлэг

                Хөтөлбөрийн нэр

     Ерөнхий шалгалтын   хичээлүүд ба босго оноо

     Суралцах         хугацаа (жил)

   Сургалтын          хэлбэр

       I 

 072401 Уул уурхайн ашиглалтын   технологи

Математик 500, Физик 400 эсвэл Физик 500 Математик 400  

          4-4,5

       Өдөр

 071304 Цахилгааны инженер

Математик 500, Физик 400 эсвэл Физик 500 Математик 400 

          4-4,5

       Өдөр

       Эчнээ

 061204 Мэдээллийн технологи

Математик 500, Физик 400 эсвэл Физик 500 Математик 400 

          4-4,5

        Өдөр

 071501 Механик инженер

Математик 500, Физик 400 эсвэл Физик 500 Математик 400 

          4-4,5

        Өдөр

       Эчнээ

 071601 Авто инженер

Математик 500, Физик 400 эсвэл Физик 500 Математик 400 

         4-4,5

        Өдөр

      II

 072402 Ашигт малтмалын баяжуулалтын   технологи

Математик 500, Физик 400 эсвэл Физик 500, Математик 400 эсвэл Хими 500, Математик 400 эсвэл, Математик 500, Хими 400 

         4-4,5

        Өдөр

       Эчнээ

 071503 Металурги, металын технологи

Математик 500, Физик 400 эсвэл Физик 500, Математик 400 эсвэл Хими 500, Математик 400 эсвэл, Математик 500, Хими 400 

         4-4,5

        Өдөр

 

 ШУТИС-ийн бакалавр инженерийн   сургалтын хөтөлбөр (2+2)

Математик 450, Физик 400 эсвэл Физик 450, Математик 400 эсвэл Хими 450, Математик 400 эсвэл, Математик 450, Хими 400 

         4-4,5

        Өдөр

 Инженерийн бэлтгэл хөтөлбөр               (Орос, Англи)

Математик, Физик 400 эсвэл Математик, Орос хэл 400 эсвэл Матемтик, Англи хэл 400

             1

        Өдөр

 

 

Энд  дарж 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ оюутан элсүүлэх журамтай танилцана уу.

СУРГАЛТЫН ОРЧИН

  1. Нэг ээлжинд 800 гаруй оюутан суралцах боломжтой Хичээлийн байр
  2. 130 оюутанд зэрэг үйлчлэх Уншлагын танхим
  3. 40.000 гаруй ном бүхий Номын сан
  4. 280 м2 талбай бүхий Спорт зал, бялдаржуулах төв
  5. Цахим номын сан, 5000 номтой электрон номын фонд
  6. Уул уурхай, цахилгаан, механик, авто, компьютерийн мэргэжлийн 21 лаборатори
  7. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т мэргэжлийн дадлага хийх боломжтой
  8. 95 оюутан хүлээн авах хүчин чадалтай Монгол улсын тэргүүний оюутны байртай.

​ОЮУТНЫ ДАВУУ ТАЛ

  1. Сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээл авах боломжтой.
  2. Сургалтын төрийн сангаас үндэсний болон урамшууллын тэтгэлэг авах боломжтой.
  3. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үүсгэн байгуулсан сургууль тул  3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд сургалтын төлбөрийн 30-100 %-ийг Эрдэнэт үйлдвэр ХХК-аас урамшуулал хэлбэрээр авах боломжтой.
  4. Монгол улсын хөдөлмөрийн баатар, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Ш.Отгонбилэгийн нэрэмжит сургууль тул тус сургуульд 3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд сургалтын төлбөрийн 50-100%-ийг “Монгол 21” сангаас урамшуулал хэлбэрээр авах боломжтой.
  5. ШУТИС-ийн харьяа сургууль тул 3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд ШУТИС-ийг Онцлох дипломтой төгсөх боломжтой.
  6. ШУТИС-ийн харьяа сургууль тул 3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд ШУТИС-тай хамтран ажилладаг гадаадын их сургуульд шилжин суралцах боломжтой.
  7. 3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд Монгол улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий Сайдын нэрэмжит сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
  8. Уул уурхайн чиглэлээр сургалт явуулдаг тул тус сургуульд 3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн томоохон компаниудын нэрэмжит сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дэргэдэх сургууль тул 3,2 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй төгссөн төгсөгч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажлын байраар хангагдана.

Сургуулийн хаяг: Орхон аймаг, Эрдэнэт хот, Технологийн сургууль.

Харилцах утас: 757-73418 Элсэлтийн комиссын дарга 757-73416, 99352968 Элсэлтийн комиссын нарийн бичгийн дарга, 757-73318, 99351831 Сургалтын алба 

Е-майл хаяг: techinst@erdenetmc.mn

Веб хаяг : http://eit.edu.mn/,  https://www.must.edu.mn/mn/,  http://elselt.erdenetis.edu.mn/

Технологийн сургуулийн данс: Орхон аймаг дахь Капитрон банк 3007000002

  • Энэ нийтлэлийг хуваалцах